Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ өмнөх сарынхаас өсчээ
Монголын эдийн засгийн үзүүлэлт дөрөвдүгээр сарын байдлаар ямар байгааг Монголбанкнаас дүгнэн гаргажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгө тоо 734.8 тэрбум төгрөг болсон нь  өмнөх сараас 32 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 106.8 тэрбум төгрөгөөр буюу 12.7 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Харин бүх төрлийн хадгаламжийн хэмжээ дөрөвдүгээр сарын байдлаар 7203.4 тэрбум төгрөгт хүрч,  өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.1 хувиар өссөн байна.  Үүнээс төгрөгийн хадгаламж 5115.1 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх сараас 1.3 хувиар буюу 72.5 тэрбум төгрөгөөр,  өмнөх оны мөн үеийнхээс 624.9 тэрбум төгрөг буюу 10.9 хувиар буурсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.