Барилга барих зөвшөөрөл олгосон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх гэнэ
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн хурал зарлалаа. Тодруулбал уг хурал өнөөдөр 10:00 цагаас 16 дугаар байрны гаднах ухсан нүхний дэргэд болох юм. Уг хурлын зорилго нь “Би Жи Би Жи” компанид барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт хүргүүлсэн тухайгаа мэдээлэх гэнэ.
 
Мөн 16 дугаар байрны суурийн хүчитгэлийн ажлын явцтай газар дээр нь танилцаж, холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгөх юм байна. Түүнчлэн тус байрны оршин суугчдыг бямба гараг гэхэд гэрт нь оруулахаар төлөвлөжээ. Одоогоор тус байранд гурван үе шаттайгаар бетон цутгалтыг хийж байгаа бөгөөд өчигдөр хоёр дахь ээлжийг нь дуусгаж байгаа гэж албаныхан мэдээлж байсан.
 
Энэхүү ажлыг гүйцэтгэж буй “Бум Од” компани 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр 24 цагаар ажиллан цутгалт хийж байгаа юм. Урьдчилсан тооцооллоор цаг агаар гайгүй, бороо хур орохгүй бол өнөөдөр гэхэд бетон цутгалтын ажил дуусгаж оршин суугчдыг байранд нь оруулахаар тооцоолсон байна.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат-Үүл 2015-05-20 15:30:49
    Уул нт би Баатар цолтой л доо. Гэхдээ би зуслангийн хауз хахуульд авчихсан. Хүүдээ 7 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс өгчихсөн.
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-20 04:39:08
    Бас хуйвалдаанд оролцоод авилга аваад байдаг мэргэжлийн хяналтынхныг шийтгэх хэрэгтэй
    103.229.121.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-05-20 03:34:52
    Хариуцлага тооцсон шиг тооцож чадвал Бат-Үүл дарга Ардчилал, иргэний нийгэм, шударга ёсны төлөөх БААТАР шиг БААТАР мөн. Чадахгүй бол ХУДАЛЧ БААТАР ....
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2015-05-20 03:23:32
    Хэрэв энэ байр нурвал оршин суугчдыг буцааж оруулах шийдвэр гаргасан этгээдүүд шоронд суух уу. Баталгаа өгч хүмүүсийн амь насыг даатгасны дараа оруулах ёстой
    103.229.122.102
    Мэдэгдсэн Хариулах
  • hahuul 2015-05-20 01:54:08
    chadahuu ingej bgaad 1 medhed heregsehgui bolloo gedeg bizdee hahuulia ogool garstgaana biz
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2015-05-20 01:47:06
    Dur esgeed ongorohgui bol hetsuu l dee
    49.0.155.31
    Мэдэгдсэн Хариулах
  • аниа 2015-05-20 01:29:38
    Хэрэгжүүлж чадвал үнэхээр зөв шийдвэр гарсан байна. Хариуцлагагүй үйлдэл хэтэрхий их газар аваад байгаа юм даа
    202.131.225.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Шийтгэ! 2015-05-20 01:20:44
    Яг зөв. Ингэж хэт хариуцлагагүй хүмүүстэй тэмцэхгүй бол улс даяар цадигаа алдлаа!!!
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах