"Оюутолгой"-н хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа бондуудын ханш өслөө
СИНГАПУР. /Reuters/. Монгол Улсын Засгийн газар, дэлхийн уул уурхайн томоохон групп “Рио Тинто” болон түүний охин компани болох “Туркойз Хилл Ресурс” зэс, алтны “Оюутолгой” төслийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монголын засгийн газрын бондуудын ханш өнөө өглөө гурван хувиар өслөө.

Бонд арилжааны “Tradeweb” компанийн ханшийн мэдээллээр, Монголын засгийн газрын 2022 онд эргэн төлөх бондын ханш өнөөдрийн хамгийн эхний худалдаагаар 3.125 хувиар өсөн 92.375 цент болсон бол Монголын Худалдаа, хөгжлийн банкны /ХХБ/ өнгөрсөн долоо хоногт 105.1/106.1 центийн ханшаар гаргасан засгийн газрын баталгаатай, 2020 онд төлөгдөх 9.375 хувийн хүүтэй 500 сая долларын бондын ханш өнөөдөр бараг гурван хувиар өссөн байна. ХХБ-ны энэ бондын ханш тавдугаар сарын 12-нд гаргаснаас хойш тав гаруй хувиар өсөөд байна.

“Оюутолгой”-н талаарх хэлэлцээр Монголын засгийн газрын санхүүг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэсэн Монголын дайсагналыг тойрсон айдсыг багасгана.

“Оюутолгой”-н гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх нь Монголын эдийн засагт маш чухал бөгөөд Монголын иргэдэд ашиг тусаа өгнө” гэж Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд, “Бидний хамтарсан хэлэлцээр нь Монгол бол хөрөнгө оруулалт хийхэд хамгийн таатай улсуудын нэг, Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй улс болохыг онцлон харууллаа” гэсэн юм.

Монголын “Mongolian Mining Corporation” компани, Хятадын “Shenhua Energy” болон Японы “Sumitomo” корпорациас бүрдсэн консорциумын хөрөнгө оруулалт хийх дөрвөн тэрбум долларын өртөг бүхий “Тавантолгой” нүүрсний төслийн асуудлаар мөн адил тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулахыг гадаадын хөрөнгө оруулагчид хүсэн хүлээж байна.

2014 оны эцсийн байдлаар улсын өр ДНБ-ий 60 хувьтай тэнцэж, 2014 оны 12 дугаар сард  2.3 тэрбум доллар байсан  гадаад валютын нөөц 2015 оны гуравдугаар сар гэхэд 1.7 тэрбум доллар болж буурсныг “Fitch” агентлаг тэмдэглээд, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” гэж үнэлэн хэтийн төлөвт сөрөг үнэлгээ тавьсан юм. Гэхдээ урьд шөнө нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, “Оюутолгой”-н талаарх сүүлд байгуулсан хэлэлцээр нь энэ сөрөг хандлагыг хувиргаж болох юм.

"Оюутолгой"-н гүний уурхайн ажлыг эхлэхээр тохиролцлоо

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Монгол Улс болон уул уурхайн “Рио Тинто” групп зэс, алтны “Оюутолгой” ордын 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажилтай холбоотой хоёр жил үргэлжилсэн маргаанаа шийдвэрлэлээ. Талууд тохиролцоонд хүрсэн нь Монголын эдийн засагт томоохон дэмжлэг болно.

Урьд шөнө Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Дубай хотод гарын үсэг зурсан уг хэлэлцээр нь Монголын хувьд “түүхийн шинэ хуудас”-ыг нээлээ гэж тус улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд, “Одоо, маш тодорхой боллоо. Монгол бол нээлттэй улс” гэлээ.
“Оюутолгой”-н маргааны улмаас 2012 онд 4.5 тэрбум доллар байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 400-хан сая доллар болж буурсан юм. Азийн хөгжлийн банкны мэдэгдсэнээр, Монголын эдийн засаг энэ онд гурав гаруйхан хувиар өсөх хандлагатай байна.

Майн-голиа”

Ашигт малтмал, үүний дотор нүүрсээр баялаг учраас “Майн-голиа” гэж нэрлэгдэх болсон Монголын хувьд “Оюутолгой”-н өргөтгөлийн ажил нь хөгжлийн шинэ хөшүүрэг болох боломжтой.

“Оюутолгой”-н баялгийн 80 гаруй хувь байгаа гүний уурхайн ажлыг өрнүүлэхэд таван тэрбум доллар шаардлагатай. Үүний дийлэнх хувь буюу дөрвөн тэрбум долларын санхүүжилтийн багцыг дэлхийн 10 гаруй банк бүрдүүлээд байгаа юм.

“Туркойз Хилл Ресурс”-ын мэдэгдсэнээр, төслийн санхүүжилтийг эцэслэн шийдэх, техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг хянах болон гүний уурхайн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авах зэрэг асуудалд талууд одоо анхаарлаа хандуулна.

1700 ажилтныг цомхтгох шийдвэр гаргаж, “Рио Тинто” болон Монголын Засгийн газар байнга маргаантай байсны улмаас гүний уурхайн ажил 2013 оны дундуур зогссон билээ.

“Оюутолгой” энэ онд 195 мянган тонн зэсийн баяжмал, 700 мянган унц алт үйлдвэрлэх төлөвтэй байна.

http://www.bloomberg.com/news/articles/2015-05-18/rio-mongolia-agree-to-restart-oyu-tolgoi-development

 “ОЮУТОЛГОЙ” УУРХАЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛЖЭЭ

ВАШИНГТОН. /FinacialTimes/. “Оюутолгой” ордын удаан хүлээлгэсэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын гэрээг Монголын Засгийн байгууллаа гэж Англи-Австралийн уул уурхайн компани өчигдөр мэдэгджээ.

Нарийн мэдээлэл өгөөгүй ч “Оюутолгой”-н бүтээн байгуулалтад томоохон алхам боллоо гэж “Рио Тинто” компани мэдэгдэв.

Рио Тинто компани Монголд аль хэдийн зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч далд уурхайн зардал болон ашгийг хэрхэн хуваах талаар Монголын Засгийн газартай маргаантай байсан юм.

Даваа гарагт байгуулсан гэрээгээр хөрөнгө оруулагчдын асуудлыг зохицуулж, төслийн санхүүжилтын асуудлыг шийдэж өгч байна гэж Рио мэдэгдэв.
Рио Тинто компанийн зэсийн уурхайн гэрээний тухай мэдээлэл тодорхой болж байна. “Оюутолгой” төсөл дээр Монголтой хамтарч буй Канадын “Рио Тинто” компанийн охин компани “Turquoise Hill” компани төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхийн тулд хэд хэдэн буулт хийлээ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгджээ.

Юуны түрүүнд, “Turquoise Hill”нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудалд буулт хийсэн байна. Боловсруулах болон тээврийн зардлыг хассан орлогоос хоёр хувийг хайлуулах үйлдвэрийн ашиглалтын төлбөр болгон Монголд төлөх ажээ.

Мөн “Оюутолгой”-н борлуулалтын орлогоос таван хувийг Монголд төлөх ёстой байсан бөгөөд одоо уг хувь хэмжээг ямар нэг зардал суутгалгүйгээр нийт орлогоос тооцон төлөхөөр болжээ. Энэ нь Монголын хувьд сайн зүйл юм. Мөн бүтээн байгуулалтын ажлын удирдлагын зардлын зарим хэсгээс авах хувиа “Turquoise Hill” компани бууруулсан байна.

Эцэст нь, Монголын татварын байгууллагаас гаргасан анхны тооцоогоор “Turquoise Hill” компани 127 сая доллар төлөхөөр гарсан ч үүний оронд 30 сая доллар төлөхөөр болж, хоёр тал татварын маргааныг шийдвэрлэжээ.

Өнгөрсөн жил хийсэн техник-эдийн засгийн үзүүлэлтийн судалгаагаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 7.4 тэрбум доллар /одоогийн цэвэр ханшаар/ шаардлагатай бөгөөд үүний хоёр хувьд ч хүрэхгүй эдийн засгийн нөлөөлөл бүхий гэрээ байгууллаа гэж “Turquoise Hill” мэдэгджээ

/http://www.ft.com/intl/fastft/325042/
Zasag.mn
 
Мөн “Оюутолгой”-н борлуулалтын орлогоос таван хувийг Монголд төлөх ёстой байсан бөгөөд одоо уг хувь хэмжээг ямар нэг зардал суутгалгүйгээр нийт орлогоос тооцон төлөхөөр болжээ. Энэ нь Монголын хувьд сайн зүйл юм. Мөн бүтээн байгуулалтын ажлын удирдагын зардлын зарим хэсгээс авах хувиа “Turquoise Hill” компани бууруулсан байна.

Эцэст нь, Монголын татварын байгууллагаас гаргасан анхны тооцоогоор “Turquoise Hill” компани 127 сая доллар төлөхөөр гарсан ч үүний оронд 30 сая доллар төлөхөөр болж, хоёр тал татварын маргааныг шийдвэрлэжээ.

Өнгөрсөн жил хийсэн техник-эдийн засгийн үзүүлэлтийн судалгаагаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 7.4 тэрбум доллар /одоогийн цэвэр ханшаар/ шаардлагатай бөгөөд үүний хоёр хувьд ч хүрэхгүй эдийн засгийн нөлөөлөл бүхий гэрээ байгууллаа гэж “Turquoise Hill” мэдэгджээ

/http://www.ft.com/intl/fastft/325042/

- See more at: http://zasag.mn/news/view/9819#sthash.0xaZgaXj.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-05-20 15:25:50
    Төсвийн зардлыг л багасгах хэрэгтэй. Тэдэн он болтол төсвийн байгууллагын ажилчдыг тэд болгож цөөрүүлнэ гэж зорилт тавих хэрэгтэй.