Монгол залуус гэрийн хамгаалалтын “DOBU” нэртэй автоматжуулсан систем зохион бүтээж байна
Технологижсон өнөөгийн эрин үед Монгол залуус өөрсдийн хүсэл эрмэлзлээр нэгдэн Монголын электроникийн салбарыг шинэ шатанд гаргаж, дэлхийн за зээлд гарах томоохон зорилго тавин ажиллаж байна.
Эдгээр залуус бол хэлэн жилийн өмнө утасгүй цэнэглэгч гэгч тоо шинэ бүтээгдэхүүнийг анхлан хийж байсан мундаг залуус юм. Тэд өнөөдөр  “Аметрос Технологи” хэмээх компани байгуулан шинийг санаачлан Монгол технологийг дэлхийд таниулж, Үндэсний брэндийг бий болгох ажлаа эхлүүлжээ. Ингээд тус компанийн инженер, доктор, дэд профессор Т.Энхбаатартай ярилцсанаа хүргэе.


 

-Сайн байна уу. Монголд эмнэлгийн зориулалттай анхны таблетыг бүтээсэн залуус байна гэж дуулаад ирлээ. Яриагаа тэрхүү таблетаас эхлэх үү?
Энэ бол эмнэлгийн зориулалттай тусгай таблет юм. Энгийн хэрэглээнд зориулагдаагүй. Тухайн салбарын онцлогт тохирсон гэж хэлж болно. Одоо элэгний өндөр үнэтэй эмийг Эрүүл мэндийн яамнаас хүмүүст олгохоор болж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Эрүүл Элэг” хөтөлбөрөөс манайд эмийнхээ хэрэглээг хянамаар байна. Ингэхдээ цаасан дээр бус гар утас таблет маягийн юм ашиглаж хянаж болох уу. Та нар хийж чадах уу гэсэн санал тавьсан. Бид “ хийж чадна” гээд ажилдаа орсон л доо. Ингэж эмнэлгийн зориулалтын табл?т бүтээх санаа гарсан юм.

Ийнхүү Монгол орон даяар элэгний вируст гепатит өвчинтэй тэмцэх “Эрүүл Элэг” хөтөлбөрийн эмчилгээний дэд хөтөлбөрт хэрэглэгдэх эмнэлгийн зориулалттай бидний зохион бүтээсэн таблет компьютер тун удахгүй хэрэглээнд нэвтэрнэ.
 
- Монгол залуус Монголдоо зохион бүтээх ажил хийж, таблет хүртэл зохион бүтээж байна гэхэд итгэх хүн ховор. Манайд угаас энэ салбарын хөгжил муу болохоор хүмүүст эд ангиа хятадаас оруулж ирээд угсраа биз гэх эргэлзээ, таамаг их байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Бид хийж байгаа зүйлийнхээ талаар нийтэд дэлгээд удаагүй ч гэлээ иймэрхүү яриа байгаа талаар сонссон. Зарим нь урам өгч, зарим нь манай бүтээгдэхүүнийг дамжуулан худалдах талаар санал тавьж, зарим нь хятадад хийлгээд өөрсдийнхөө нэрийг тавьж байгаа мэтээр ярьж, зарим нь бидний өрсөлдөх чадварыг хүртэл няцааж байна. Гэхдээ энэ бүхний цаана багийнхан маань атгасан гар шиг хамтдаа зүтгэж байгаад бид маш их баяртай байна. Энэ таблет дээр жишээ болгоод хэлэхэд таблетынхаа бүх загвар схиз дотор схемийг нь бид өөрсдөө гаргаж байгаа. Гаднах хавтан гэрийг ч өөрсдийн гаргасан загвараар хийлгэж байна.

Гэвч Монголд электроникийн салбарын хөгжил муу. Энэ талын үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл манайд нэг ч байхгүй. Тэгэхээр бид зохион бүтээсэн зүйлээ биет болгож бодитоор гаргахын тулд яалт ч үгүй өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийхээ загварыг өгөөд гадаадын томоохон үйлдвэрүүдэд хийлгэх шаардлага гарна шүү дээ. Энэхүү таблетыг зохион бүтээхдээ доторх гол спу буюу удирдлагын процессорыг Солонгосын Самсунг компаниас авч байгаа. Харин дотоод электролит гээд маш жижиг хэсгүүдийг бид бүгд өөрсдөө нэг бүрчлэн гагнаж хийж байна.
Мэдээж бид гар утас эсвэл таблет компьютер зохион бүтээж үйлдвэрлээд том компаниудтай өрсөлдөж чадахгүй. Гэвч худалдан авагч нь байвал өөрсдийн чадах чинээгээрээ хийж чадна Одоо айл бүхэн хэрэглээд байгаа LCD телевизийг ч хийж чадна. Гол нь санхүү худалдан авалт хэрэгтэй. Манайхан өөрсдийн бүтээсэн зүйлд итгэдэггүй. Ийм сэтгэлгээ одоохондоо хараахан тогтоогүй байх шиг байна.

-Зохион бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуус компани байгуулсан гэсэн. Компанийнхаа талаар танилцуулна уу?
- Манай компани нь анх 2013 онд Америкт албан ёсоор бүртгүүлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед гар утасны утасгүй цэнэглэгчийг зохион бүтээсэн юм. Хэдийгээр энэ төсөл өргөн цар хүрээтэйгээр хэрэглэгчдэд нэвтэрч чадаагүй боловч Монгол инженерүүдийн бүтээл гадны зах зээл дээр өрсөлдөх бүрэн боломжтой гэдгийг бидэнд мэдрүүлсэн юм. Ингээд цаашдын зохион бүтээлтээ улам боловсронгуй болгож хөгжүүлэн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг эх орондоо хийх нь зүйтэй юм байна гэж үзээд “Аметрос Технологи” компаниа 2014 онд Монгол улсад албан ёсоор бүртгүүлсэн. Шижигнэсэн 20 гаруй залуу бий. Зарим нь ШУТИС-ийн Холбооны сургуулийн багш нар , зарим нь шавь нар, Мөн гадаадад энэ чиглэлээр суралцаад ирчихсэн гэх мэт хүсэл зорилго нэгтэй залуус байна.
Бид одоогийн байдлаар гэрийн автоматжуулалтын систем болон тусгай зориулалтын таблет зохион бүтээхээр ажиллаж байна.
 
- Гар утасны утасгүй цэнэглэгч зохион бүтээсэн талаар сонсож байсан. Гэтэл яагаад хэрэглээнд нэвтэрсэнгүй вэ?
-Бид утасгүй цэнэглэгчийг бүтээгээд шууд дэлхийн зах зээлд гаргах сонирхолтой байсан. Ингээд энэ асуудлаа тавьж, нөгөө “Цахиурын хөндий”-д очсон. Гэтэл бүх зүйл бодсоноор байгаагүй. Маш өндөр шалгуур тавьсан. Уул нь бидний санааг сайхан санаа байна. Дэмжих боломжтой гэж байсан ч “биднээс энэ цэнэглэгчээ худалдан борлуулсан уу, хичнээн хүнд зарсан бэ гэсэн шалгуур шаардлага тавьсан. Гэтэл бид тэрхүү бүтээгдэхүүнээ борлуулалтад гаргаагүй байсан. Борлуултад гаргаж олон тоогоор үйлдвэрлэхийн тулд хөрөнгө оруулалт хайгаад явж байсан нь тэр шүү дээ. Гэтэл өнөөдөр Самсунг S6-г утасгүй цэнэглэгч нь дагалдуулан худалдаанд гаргачихлаа. Гэтэл бид  тэр утасгүй цэнэглэгчийг одоогоос 2 жилийн өмнө зохион бүтээгээд гаргачихсан байсан гэхээр жаахан харамсалтай л даа.
 
-Гэхдээ одоо ч тэрхүү утасгүй цэнэглэгчээ худалдаанд гаргахад оройтоогүй юм биш үү?
-Худалдаанд гаргаж болно. Гэхдээ хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг шүү дээ. Иймээс одоо барьсан ажлаа дуусгах их ажилтай байна.
 
-Одоо “DOBU” нэртэй гэрийн автоматжуулалтын систем зохион бүтээж байгаа гэсэн үү?
-Гэрийн автоматжуулалтын иж бүрэн систем зохион бүтээж байна. Гэрийн автоматжуулалтын систем бол дэлхий дахинд шинээр нэвтэрч буй зах зээл. Одоогийн байдлаар хэд хэдэн компаниуд зохион бүтээж борлуулдаг, тодорхой зах зээл эзэлсэн байгаа боловч энэ нь ерөнхийдөө тансаг хэрэглээнд тооцогдож байгаа. Мөн өндөр үнэтэй байдаг.
Иймээс бидний гол зорилго бол тансаг хэрэглээний түвшинд байгаа зүйлийг нийт хэрэглэгчид худалдаж авах боломжтой болгоход л оршиж байгаа юм.


Өндөр хүчин чадалтай “DOBU” гэрийн автоматжуулалт, алсын зайн удирдлага, хяналт, хамгаалалтын системийг зохион бүтээж байна. Энэхүү систем нь гэрийн автоматжуулалтын системийн хөгжлийн чиг хандлага болоод буй утасгүй мэдрэгч бүхий сүлжээн дээр суурилан ажиллах боломжтой гэдгээрээ уламжлалт технологиудаас давуу талтай юм. 

Энэхүү гэрийн автоматжуулсан системийг гэртээ байршуулснаар та хаанаас ч гэрийнхээ тог цахилгаан усыг хянаж, удирдаж, болно. Зурагтаа асааж, унтрааж, цахилгаанаа шалгаж, аюулгүй байдлаа бүрэн хангана гэсэн үг л дээ.
 
-“DOBU” гэрийн автоматжуулсан системийг бүтээх ажилд ямар шатандаа явж байна вэ?
-Одоо бол дуусах, сүүлийн шатандаа явж байна. Үндэсний брэнд "Dobu" гэрийн автоматжуулалтын системийн вэб, гар утас, төхөөрөмжөөс удирдах удирдлагын хэсэг ажиллагаанд бэлэн боллоо.


-Ийм олон сайхан зүйл хийгээд байдаг. Тэгсэн хэрнээ хүмүүст хүрэх нь цөөн шиг санагдлаа. Тухайлбал энэ “DOBU” гэрийн автоматжуулсан системийг хүмүүст сурталчилан таниулах уу?
-Энэ сарын 21-25 хооронд Мишээл Экспо төвд болох ICT Expo 2015 үзэсгэлэн гарна. Үүнд оролцохоор зэхэж байна.Энэ үзэсгэлэнгийн үеэр “DOBU” гэрийн автоматжуулалт, алсын зайн удирдлага, хяналт, хамгаалалтын системээ танилцуулна.

-Зохион бүтээсэн зүйлсийнхээ санхүүжилтын асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Хөрөнгө татах зорилгоор компаниудад танилцуулж л байна. Гэхдээ л болохгүй юм. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл хөөцөлдөж үзлээ. Гэтэл байгуулсан компани маань жил болоогүйгээс гадна өөр бусад шаардлагууд нь өндөр. Иймээс жижиг дунд үйлдвэрлэлийн зээл ч бүтэхгүй нь. Улсаас үндэсний үйлдвэрлэл, технологийн салбараа дэмжинэ гэж байгаа ч өнөөдөр бидэнрүү хандсан зүйл алга байна.
Бидний энэ хийж байгаа ажилд эхний загвар бүтээгдэхүүнүүдэд мөнгө их орох ч дараа нь олон тоогоор үйлдвэрлэж, худалдаанд гарахаар тэрхүү зардлаа амархан нөхдөг бүтээгдэхүүнүүд.  Гэвч манайд электроникийн салбараа мэддэг, ойлгодог хүн нь ховор байна. Иргэд ч энэ талын мэдээ мэдээлэл дутмаг байна.

-Тэгэхээр электроникийн салбарыг хөгжүүлэхийн тулд яг юу хийх ёстой вэ?
-Аливаа технологийг зохион бүтээгч компаниуд байх ёстой. Түүнийг нь Монголчууд дэмждэг  худалдан авдаг байх хэрэгтэй.тэгж байж л компаниуд амьдарна. Компаниуд амьдарна гэдэг маань энэ салбарт дэвшил гарч, бүтээгдэхүүнүүдээ цаашид улам боловсронгуй болгосоор байна шүү дээ.
 Ярилцсан танд баярлалаа.
 
 Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-06 07:16:39
    Энэ ёстой балай эд байна лээ. Манай найзын барилгын компани орон сууцнууддаа тавиулсан чинь нэг байрандаа гал гаргаад шатаалгасан. Дэмий эд байналээ.
  • нэргүй 2016-11-23 07:33:55
    хулгай орохоос хамгаалах юм хэрэгтэй бна шүү
  • Asuult 2016-04-12 05:43:05
    Samsung -s cpugaa awaad oorsdoo custom hiisen yumuu. Exynos4412 processor chin 16GB sanah oitoi bish shd.
  • zochin 2015-06-09 16:49:52
    ta nariin meddeg mongol hel l nemvvleed oorsodiigoo zohion bvteesen gedeg hvmvvsees shal oor hvmvvs shvv mongold ihdee l 2 oos 3 n bvleg iimerhvv hvmvvs b.gaa
  • demjigch 2015-05-20 19:58:36
    ihiig zarah boltugai
  • kkkk 2015-05-20 06:56:06
    zugeer l hujaa uildvert mongol hel nemuulcheed zohion buteesen hiisen gej hutsahaa bolioo. odo barag buh l um buh hEL deer hiigeed ugchdug bolson tsag
    112.72.13.228
    Мэдэгдсэн Хариулах
    • Битгий бууж өгө 2016-04-10 05:47:59
      Битгий өөрөө хийж чадахгүй байж бусдадаа битгий атаархаж,муулж байдаг юм бэ?
    • Ataarhuu kkkk-g uruvduj bna 2015-05-20 08:05:44
      Ooroo uym hiij uzeegui bj un turuund muulaihaa bodoh uym daa