Тамирчдын хуурамч визний асуудал нарийн бичиг бүсгүй халагдсанаар дуусах бололтой
Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлын талаар албан ёсны байр сууриа илэрхийлж өөрсдийгөө ээлж дараалан өмөөрсөөр байна. Даваа гарагт хийсэн  хэвлэлийн бага хурлын эхэнд тэд хуурамч визний асуудлаас болж тивийн аваргын тэмцээнд оролцож чадаагүй тамирчдын асуудлаас илүүтэй холбооны ерөнхийлөгчөө өмөөрсөн мэдэгдлийг хийсэн юм. Чөлөөт бөхийн холбоог шинэчлэх түр хороо байгуулаад байгаа дасгалжуулагч нарын өнгөрсөн долоо хоногт хийсэн ноцтой баримтуудын эсрэг зүйлийг ярьсан.

Тухайлбал чөлөөт бөхийн холбооны нягтлан бодогч “Чөлөөт бөхийн холбооны хөрөнгө оруулалт болон бусад санхүүгийн тайланд зөрчил байхгүй” гэсэн юм. Мөн Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, удирдлагууд “Чөлөөт бөхийн холбоонд Ассашёрюү Д.Дагвадорж ирснээс хойш их өөрчлөгдсөн. Томоохон хэмжээний спорт цогцолбор барьсан. Энэ цогцолбор барих мөнгөний 90 хувийг харамчаараа дуудуулж байгаа Д.Дагвадорж аварга гаргасан. Үүний үр дүнд бид 2012 онд олон жил тасраад байсан олимпийн медалийг авчирч чадсан. Ер нь бол спортын амжилтыг зөвхөн тамирчин болон дасгалжуулагчийн ажил гэж харж болохгүй. Үүний цаана бүхэл бүтэн баг ажилладаг” гэх мэт зүйлийг ярьж байлаа. 

Харин тамирчдын хуурамч визний асуудлаас болоод хил нэвтэрч чадаагүйг Катарын талын буруу гэсэн юм. Холбооны удирдах зөвлөл уг асуудлаар удахгүй хуралдаж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдлээ.  Харин өнгөрсөн долоо хоногт МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Болд хэвлэлд ярилцлага өгөхдөө тамирчид  тэмцээндээ оролцож чадаагүйг  холбооны нарийн бичиг бүсгүйн алдаа байсан хэмээн мэдэгдсэн билээ. 

Тэгвэл энэ даваа гарагт МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж телевизийн нэвтрүүлэгт оролцож мөн л өөрийгөө өмөөрсөн зүйлсийг ярьлаа.Харин нөгөө талд холбоогоо шинэчлэх түр хорооныхон ноцтой баримтуудыг дэлгэсээр байгаа юм.

Гэвч энэ асуудал талууд бие биенээ буруутгаж өөрсдийгөө хамгаалаад өнгөрөх асуудал биш. Хамгийн гол зүйл бол бүтэн жил бэлтгэл сургуулилт хийсэн гурван тамирчин хил нэвтэрч чадалгүй эх орондоо буцаж ирсэн явдал юм. Холбооныхон уг асуудлыг манай алдаа байсан хэмээн аль хэдийн хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг хийгээд хариуцлагаа хүлээнэ гэсэн.

Тэгвэл тэдний хэлээд байгаа нь ямар хариуцлага вэ? Холбооны удирдлагууд хариуцлага хүлээх үү аль эсвэл дээр дурдсан нарийн бичиг бүсгүй хариуцлага хүлээх үү. Уг нь бол манайхаас өөр улс байсан бол доод албан тушаалтнуудаа ажлыг нь хийлгэж чадаагүйнхээ төлөө дарга нар нь хариуцлага хүлээж ард түмнийхээ өмнө бөхийдөг.

Гэвч манайд хариуцлагыг ажилтан хүлээдэг жишигтэйгээс хойш энэ удаад Дагваа аварга нарийн бичиг бүсгүйг ажлаас нь халснаар Монгол улсын шигшээ багийн гурван тамирчин хуурамч визний асуудалд орж гутамшигтайгаар хил дээрээс буцсан хэрэг явдал дуусах бололтой. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Насан 2015-05-20 19:48:41
    Тамирчид, дасгалжуулагчид хэнээрээ удирдуулахаа еерсдее л мэдэх естой. Тэд нар нь чадахгуй бна гээд байхад би чадаж бна гээд зутгээд байгаа нь инээдтэй.
  • Sumya 2015-05-20 16:37:25
    Tsenzurgui yaria nevtruulgiig uzseen. Ene dagvaa yag homsdoltoi n medegdseen, hel yaria n ogt khugjuugui eruusuu hun ruu zanalhiisen mayagaar l yarij bna lee.
  • davaa 2015-05-20 15:39:03
    Za ta nar bitgii tuilshir jaahan hatuurhaad amjilt neheed ireheer olon ymyariad oska udildahaal shudalga boloh ymuu amjilt galgaad ehlehuu sain bodooch
  • Green 2015-05-20 09:39:01
    Choloot bokhiin kholbooniy eronkhiilogchiig bolovsrol, medlegtei, khuniig oilgokh medremjtei udirdakh chadvartai khun khiikhees mongotei buduuleg kharankhui khu...
  • Huga 2015-05-20 09:34:31
    Manaihan ugaasaa hogiin zantai.taavaaraa tarvalzaj baih sanaatai.joohon diktatur orood duraaraa durgidag baidliig n hyanaad ireheer udirdlagaa muuldag.
  • zochin 2015-05-20 09:15:31
    Катарын тал алдаа гаргана гэж юу байсан юм бэ? Буруугаа бусдад тохтог монгол зангаа болимоор юм.
  • Irgen  2015-05-20 09:00:35
    ter tsogtsolbor chini huvid ni uldeh yum chini 90/ oruulah ni zuv shuu deeee
  • shudarga tald zogsogch 2015-05-20 08:57:31
    onigo onigo geed hoshin shogiinhon heleed bdag shig l ym blson sh dee, 2 nuurtee munhbayasgalangiin yariltslaga deer dagbadorj heterhii uuriiguu magtlaa
  • ЗОЧИН 2015-05-20 06:08:36
    Саяны азийн аваргын тэмцээийг харахад дэндүү өрөвдөлтэй байсан шүү, тамирчид нь хил дээр саатуулагдчихсан, оронд нь дасгалжуулагч барилдана гэж байж болох уу?
  • ойтй 2015-05-20 06:00:51
    hvn jargal daakhgvi zovlon daah vum da naad yaltai ajlaa ogood vldsen amidralaa saikhan amarch ongoroovol yasiin
  • зочин 2015-05-20 04:42:10
    ер нь нарийн бичиг гээд байгаа хүн хүний амнаас гарсан хий, санааг л цаасан дээр буулгадаг өөрөө ямар ч нэг ч үг үсэг засаад бичих эрх мэдэлгүй хүн ш дээ. гэт...
  • Otgoo 2015-05-20 03:47:55
    Нэг хүнийг олон хүн нийлээд боорлоод байгаа нь онцгүй байна. Тэгээд ер нь хаанахын хэн байх нь хэнд хамаатай гэж. Монголын нэрийг зөв, сайн, сайхан гаргаж л бай...
  • Mgl huu 2015-05-20 03:25:01
    Ene chin 120 saya Japanuudiin avarga bolohoos manai mgl-n avarga bish shu de ene tavagnii mantuug avarga gehee bolivol taarna
  • Өө, за за 2015-05-20 03:17:25
    Нарийн бичгийн бичсэн юмыг уншчихаад тамга тэмдэг дарж, гарын үсэг зурдаггүй юм уу? Ингээгүйн төлөө ерөнхий сайд огцорч байсан жишээ манайд ч байгаа.
  • zochin 2015-05-20 03:00:39
    za odoo yahav yahav. Dahiad bitgii iim aldaa gargaarai.
  • зочин 2015-05-20 01:50:05
    Аварга минь ичиж амьдар.
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах