Алтанбулаг сумын ойролцоо гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг анх энэ сарын 8-ны өдрийн 10:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлага авсан даруй түймрийг унтраахаар алба хаагчид ажилдаа гарсан байна.

Гэвч урьд шөнийн байдлаар түймэр бүрэн унтраагүй байна. Тус аймгийн Онцгойгийн  65 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 48 иргэн, 8 автомашин, 2 мотоцикл, нийт 137 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр гарсан “Сэнж чулуу” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 90 км оршдог байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.