Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг хуралдав
 Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордоны 334 тоот өрөөнд болжээ. Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, гишүүн Ж.Батсуурь, С.Одонтуяа, А.Тлейхан нар оролцов.

 Ажлын хэсгийн хуралдаанаар Японы хамтын ажиллагааны ЖАЙКА-ийн төслийн багаас бэлтгэсэн мэдээлэл сонслоо.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан, тайлбар, тодруулга авч, дэд ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудтай танилцаж, санал солилцоод, дэд ажлын хэсэгт цаашид ажиллах талаар тодорхой үүрэг чиглэл өгөв. Дараагийн ажлын хэсгийн хуралдааныг жич зарлахаар тогтов.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖАЙКА 2015-05-20 05:41:41
    Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж С.Одонтуяа бас л далдагнаад байж л байна.