Увс аймгийн 364 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн зөрчил гаргажээ

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтны мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны болон 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цаасаар буюу цахимаар мэдүүлсэн, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргасан, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан, тэдгээрийн шийдвэрлэлтийн байдлыг хянан шалгах ажиллагааг Увс аймагт үргэлжлүүлэв.

Увс аймгийн болон тус аймгийн Улаангом, бусад сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, харьяа агентлаг, 19 сумыг хамруулан нийт 364 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийн талаар, мөн хөрөнгө, зээл, хадгаламж, дансны үлдэгдлийг мэдүүлээгүй, эх үүсвэрийг тодорхой тайлбарлаагүй, албан тушаалд томилогдсон ч 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргалгүйгээр нийтийн албанд томилогдсон зэрэг нийтлэг зөрчил илэрлээ. Түүнчлэн аймгийн болон сумдын ИТХ-ын нийт 58 төлөөлөгч 1-70 сая буюу түүнээс дээш төгрөгийн банкны хадгаламжийн хүүг мэдүүлээгүй байна. 

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасныг анхаарч ажиллах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулж, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэхийг хүссэн албан бичгийг Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ч.Чимэд, Засаг дарга Д.Цэндсүрэн нарт хүргүүлжээ. 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • noshnuud  2015-05-20 04:08:30
    Uvs gesen ug luivarchin gesentei adilhan sonsogddog bolj dee
  • fgfg 2015-05-19 11:08:05
    sain shalgah heregtei ard irged ni ih yaduu amidardag bvh alban tushaaltanguud ni tansag amidraad bgaagiin yalgaa ni endees haragdaj bna. nobshuudig shorond hii...