Гадаад паспортын бэлдэц хугацаандаа ирээгүйгээс болж хэвлэлт зогсоход хүрсэн байна
Улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспорт яаралттай олгох, сунгах үйлчилгээг хэсэг хугацаанд зогсоогоод байсан. Энэ тухайгаа “гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэс жил бүрийн 6-9 дүгээр саруудад ачаалал нь нэмэгддэг. Мөн ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбоотой манайхаар үйлчлүүлэх иргэд их байна. Тиймээс ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “яаралтай үйлчилгээ”-г түр хугацаанд зогсоосон” гэж мэдэгдэж байсан.
 
Гэвч үүнээс өөр бас нэг шалтгаан байсан бололтой юм. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаад паспортын бэлдэц хугацаандаа ирээгүйгээс шалтгаалан иргэдийн паспорт хэвлэлт хүлээгдэх болсон байна.

Уг нь тавдугаар сарын 9-ний өдөр ирэх ёстой байсан бэлдэц, 18-ны өдөр иржээ. Үүнээс болж, гадаад паспорт хэвлэх ажилд саад учирсан байна. Гэхдээ гадаад паспорт үйлдвэрлэдэг газрын ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, паспорт хэвлэлтийн ажил хэвийн горимондоо орсон байна.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-05-19 14:55:45
    Улс мань гадаад паспорт хэвлэх мөнгөгүй болсон байна.