Татварын буцаан олголтыг энэ сардаа багтаана
Үндэсний татварын албаны хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын 2014 оны тайланг 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулсан бөгөөд Нийслэлдийн хэмжээнд албан татварын илүү төлөлтийг буцаан олгох ажиллагааг 2 ээлжээр зохион байгуулан дүүргийн татварын албадад 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө татварын тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлсөн албан татварыг Нийслэлийн төрийн сангийн газраас 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр буцаан олгосон.

Тэгвэл хоёрдугаар ээлжинд 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш татварын тайлан тушаасан 21479 иргэний 14,8 тэрбум төгрөгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан Нийслэлийн төрийн санд шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн төрийн сангаас татвар төлөгчдийн банкны дансны дугаар болон нэр шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр буюу 05 дугаар сарын 28, 29- ний өдрүүдээс олгогдохоор хүлээгдэж байгаа гэв.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-19 11:42:42
    Угаасаа л энэ сард багтааж өгөхө ёстой ш тээ