Хууль бусаар торгуулсан иргэд хохирлоо нэхэмжилж болно
Автомашиныг ачиж, журамласан төлбөрийн хэмжээг тогтоох зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга хууль зөрчин харьяа байгууллагадаа олгож, тус байгууллага нь жолооч нарыг 70-80 мянган төгрөгөөр хууль бусаар торгож байсныг тогтоосон. Тэгвэл энэхүү хууль бус шийдвэрийн дагуу торгууль төлсөн иргэд мөнгөө буцаан авах боломжтой болсон тухай ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдэгдлээ.

Тус газраас хийсэн шалгалтаар 2013-2014 онд 9230 жолоочийг 70-80 мянган төгрөгөөр хууль бусаар торгож, нийтдээ 647 сая төгрөгийг, 11700 иргэний автомашины дугуйг түгжиж 234 сая төгрөгийг хууль бусаар олсон болохыг тогтоожээ.

Тэгвэл ШӨХТГ-аас стратегийн өмгөөлөл үзүүлдэг төрийн бус байгууллагууд болон Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран иргэдэд хохирлоо нэхэмжлэхэд нь туслалцаа үзүүлэхээр өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Ингэснээр 2013-2014 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд замын нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулснаас болж торгуулсан нийт жолооч нар ШӨХТГ-т өргөдлөө өгч, хандах боломжтой болж байгаа юм. Мөн автомашины дугуйгаа түгжүүлсэн бүх жолооч нар хандаж, хохирлоо нэхэмжлэх боломжтой боллоо.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2015-05-20 06:35:38
    Эзэн нь гараад ирчихсэн байхад торгоод явуулахгүй заавал хүчээр ачаад явдаг. Тийм бүдүүлэг дээрэм байж болохгүй.
    112.72.13.95
    Мэдэгдсэн Хариулах
  • suh 2015-05-19 14:37:15
    dvrem zurchij achyylsan ylsyydig umuurdug yaadag dyrak bee
    150.129.140.221
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-19 12:08:29
    Болиоди өгдөө МАН-ынхан хууль журам зөрчөөд дураараа дуригсан жолооч гэх тэнгүүдийг давраагаад энэ дарганцарууд хэд ачуулсан өшөөгөө авч байгаа юм уу даа ШӨХТГ...
    202.126.89.198
    Мэдэгдсэн Хариулах