Эмэгтэй волейболчид олимпийн эрх олгох Ази тивийн АШТ-ийг зорилоо
Олимпийн эрх олгох Ази тивийн волейболын эмэгтэйчүүдийн АШТ эхлэхэд ганцхан хоног үлдээд байна. Тавдугаар сарын 20-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотод болох Ази тивийн АШТ олимпийн эрх олгох учраас өндөр үүрэг, хариуцлагатай өрсөлдөөн ихтэй байх нь ойлгомжтой. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх волейболын эмэгтэй шигшээ багийнхан өчигдөр урд хөршийг зорилоо.

Багийн ахлах дасгалжуулагчаар Г.Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн, багийн менежерээр Т.Алтансүх нар ажиллаж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:  Г.Цэцэгжаргал, А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нар багтаж байгаа юм.

18 дахь удаагийн Ази тивийн АШТ-д Монголын эмэгтэй волейболын тамирчид тэмцээний С хэсэгт Япон, Вьетнам, Туркменистаны багуудтай сугалаа таараад байна.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.