​МАХН-аас төрийн албан хаагчдыг ихээр халж байгааг эсэргүүцэж мэдэгдэл хийв
МАХН-аас Төрийн албан хаагчдын хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох тухай мэдэгдлийг МАН-д хүргүүлж байгаагаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Уг мэдэгдлийн талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, П.Ангараг, МАХН-ын залуучуудын холбооны тэргүүн О.Буяннэмэх тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийв.
 
Шинэчлэлийн Засгийн газрын үед Шадар сайд болон Сангийн сайдын харьяа агентлагуудад ажиллаж байсан төрийн албан хаагчдыг Шийдлийн Засгийн газрын үед олноор халж, хилмэгдүүлж байгаа гэж тэд хэлэв. Энэ халагдсан хүмүүс дунд МАХН-аас удирдах албан тушаалд сонгогдон ажиллаж байсан хүмүүс их байгаа аж. Тухайлбал, Монгол улсын Шадар сайд, Сангийн сайд нарын харьяа Гаалын ерөнхий газар,Татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг шалтгаангүйгээр халсан байна.
 
МАХН-ынхны мэдээлж буйгаар ажлаас үндэслэлгүй халагдсан эдгээр иргэдийг эргүүлэн ажилд нь томилох шаардлагыг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт тавьж байгаа юм. Эхний ээлжинд мэдэгдэл хүргүүлж байна. Улмаар цаашид шат дараатай арга хэмжээг авах болно гэж мэдэгдлээ.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дууссан бялуу 2015-06-29 13:42:42
    15000 халагдсан биш ээ, төрийн албан хаагчдын хөөсрөлт хямралын үед хуучин байрандаа орсон байхгүй юу даа.
  • зочин 2015-05-19 16:05:18
    2жилд 15000 төрийн албан хаагчийг ажлаас халж байхад шударга ёсныхан өөр ертөнцөд амьдарч байсан уу.эсвэл ухаангүй байсан уу. гэнэт сэхээ оров уу.ингэж жүжиглэх...
  • Очир 2015-05-19 13:22:38
    Халахгүй, тэгээд яах юм бэ. Эдгээр яам одоо танай намынх биш болсон. Намууд намуудынхаа дуракуудыг халж тоглодог болсон. Мэргэшсэн төрийн албан хаагчид байхгүй....
  • Иргэн 2015-05-19 08:54:00
    МАХН-ынхан бас хэн нэгнийг халаад оронд нь очсон биз дээ. Та нарыг халж болохгүй юу. Зөвхөн би би гэсэн муухай үзлээсээ салаач ээ. Мэргэшсэн хүмүүсийг бол өөрөө...
  • БАТАА 2015-05-19 06:37:16
    МАНХ-ЫН НЭРТЭЙ ДАРГА НАР ДАГАЖ ДАЛДАГАНАСАН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ ХАЛСАН НЬ ЗӨВ. ТЭРБИШДАГВЫН ТУСЛАХ ДУЛАМДОРЖ, АХ ПҮРЭВДААВУУ ХҮРГЭН ЭНХБАЯР, АВГАЙН ДҮҮ НАР
  • Aldar 2015-05-19 06:06:13
    Mash zub arga xemjee absan bna. Xuuli busaar ajild tomilogdson xulgaich narig xalax ni bitgii xel shorond suulgax estoi.