Машин ачилтын төлбөрийн ердөө 10 хувийг л нийслэл авдаг
Нийслэлийн замын ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор автомашиныг ачиж журамлах ажлыг эхлүүлээд багагүй хугацааг үдэж байна.

Уг үйлчилгээний замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдэд соёлтой харилцааг мөрдүүлэхэд ач холбогдолтой боловч иргэдийн зүгээс маш их шүүмжтэй тулгардаг билээ. Иргэдийн дийлэнх нь автомашины зогсоолын асуудлаа шийдээгүй хэрнээ машин ачилтын үйлчилгээг түрүүлж нэвтрүүлсэнд дургүйцдэг. 
Тэгвэл өнөөдөр  13 ачилтын компани нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйгаас ердөө ганцхан нь нийслэлийн өмчит бусад нь хувийн байгууллага юм. Иймээс өнөөдрийг компаниудад орлого болон орж байгаа машин ачилтын мөнгөнөөс нийслэл хичнээн төгрөгийг татвар татаас авдаг вэ гэдэг анхаарал татдаг байсан.

Гэтэл нийслэл ердөө нэг машин ачилтын төлбөрөөс дөнгөж 10 хувийг л авдаг юм байна. 

Тухайлбал, иргэн та жижиг тэргээ буруу газар байршуулснаас ачуулж, машинаа авахын тулд /55000+5000/ 60 мянган төгрөг тушааж буй. Энэ мөнгөний 10 хувь буюу 6000 төгрөг нийслэлийн санд төвлөрч, үлдсэн 54 мянган төгрөг хувийн компанийн дансанд ордгоос 14682 төгрөг үйл ажиллагааны зардалд тооцогдож, ойролцоогоор 39 мянган төгрөг нь цэвэр ашиг болон үлддэг байна. Тэгэхээр тухайн компани өдөрт хичнээн машин ачна тэр хэмжээгээр ашиг нь өсдөг болж таарч байна. 



Харин нийслэлд тушааж буй 10 хувийн хувьд дэндүү чамлалттай тоо харагдаж байна. Үүний оронд ашгаа ойролцоо тоогоор болдоггүй юм байх даа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ДДД 2015-05-19 15:05:16
    Тэнэг тооцоо байна Ж нь: 25-30 км-т 0,9-2,1 л зарцуулдагт хэн итгэх бэ. Энэ мөнгөнөөс нийслэлийн засаг дарга хувь авдаггүйл бол болиулаач