Говьсүмбэр аймгийн иргэд сонголтоо  баталгаажуулахыг хүслээ
Говьсүмбэр аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд  дөрвөн хэсэгт нөхөн сонгууль явуулсан. Уг нөхөн сонгуулийн дөрвөн тойрогт бүгдэд нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Ингээд нэр дэвшигчдэд тойргийн хорооноос түр үнэмлэх олгосон ч өнөөдрийг хүртэл аймгийн ИТХ-аас баталгаажуулаагүй байна.

Харин аймгийн ИТХ ард иргэдийн сонголтыг үл тоож товлосон хугацаандаа тэргүүлэгчдийн хурлаа хийхгүй байгааг эсэргүүцэж тус аймгийн иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн хурлын үеэр иргэдийн сонголтыг үл хүндэтгэж буй ИТХ дахь АН-ын төлөөлөлгч нар ямар ч тайлбар өгөлгүй, иргэдийн сонгосон төлөөлөгчийг батламжлахгүй байгаа нь хууль бус үйлдэл хэмээн мэдэгдлээ.

Мөн дөрвөн тойрогт сонгогдсон төлөөлөгчдийг “Сандал ширээ, албан тушаалд дуртай” хэмээн шүүмжилж байна гэсэн юм. Иргэдийн төлөөллийн хэлж буйгаар тус аймагт хууль бус байдал үүгээр зогсохгүй гэнэ. Говьсүмбэр аймагт сүүлийн гурван жил засаглалын завхрал нүүрлэж, төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа тул иргэд нь ажлаа тайван хийж  чадахаа байсан тул уг асуудалд анхаарал хандуулахыг хэвлэл мэдээллээр дамжуулан эрх баригчдад дуулгаж байгаа нь  энэ аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чойрын хүү 2015-05-19 06:57:18
    Нутагт маань нэг айхтар ЗД бгд шоронд орсон, саяын сонгогдсон нөхөд тэрний ноход бна лээ, Дэлхийн болоод улс орны түвшинд олонх ардчиллыг дэмжиж бгааг миний нут...