Ард нийтийн санал асуулга явуулахад 8 тэрбумын зардал гарах уу
УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүний санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус намын удирдлагууд энэ сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Энэхүү тогтоолын төсөл нь УИХ-ын сонгуулийг явуулахдаа намын жагсаалт, листээр биш хүнийг сонгодог болгохын тулд 2016 оны сонгуулийн тогтолцоог ард нийтээсээ асуух тухай юм.

Тодруулбал, нэгдүгээрт, нэр дэвшигчийг шууд сонгох тогтолцоо, хоёрдугаарт, зарим нэр дэвшигчийг шууд, зарим нэр дэвшигчийг улс төрийн нам /эвсэл/-ын авсан саналаар тодруулан сонгодог холимог тогтолцоо гэсэн томъёоллоор тусгасан бөгөөд сонгогчид энэхүү хоёр хувилбараас сонголтоо хийх юм.

Хэрэв энэхүү тогтоолын төслийг УИХ хэлэлцэж баталбал сонгуулийн тогтолцоо тогтвортой болох, улс төрийн нам, төрийн байгууллагад итгэх олон түмний итгэл сайжрах, ард нийтийн санал асуулгаар аливаа асуудлыг шийдвэрлэдэг улс төрийн шинэ соёл бүрдэх, намчирхал, улстөржилт багасах, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тойрсон маргааныг бус улс орны эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд илүү цаг заваа зарцуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм. 

Тэгвэл уг санал асуулгыг явуулахад зардал их орно гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа эргэн харж, санал асуулга явуулах эсэхийг УИХ-аар шийдүүлэх ёстойг хэлж байсан. Мөн тус хорооноос хэрэв санал асуулга явуулбал хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг урьдчилсан байдлаар тооцсон байна.

Тодруулбал, МАН-ын хүсэлтэд тус хорооноос “Хэрэв Ард нийтийн санал асуулгыг явуулбал нийт 8 тэрбум 30 сая 96 мянга 144 төгрөгийн зардал гарна хэмээн тооцжээ. Энэхүү тооцоог гаргахдаа сана асуулгын хуудас мэдээний маягт хэвлэх, хэсгийн хороодын зардал, шуудан холбоо, албан томилолтын зардал, онцгой байдлын үед үүсэж болзошгүй байдалд зарцуулах зардал зэргийг бүгдийг урьдчилсан байдлаар тооцсон дүн ажээ. 




Гэхдээ эл тогтоолын төслийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэх эсэх одоогоор шийдэгдээгүй байгаа юм. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-19 16:37:14
    ард нийтийн санал асуулгаас тэгтлээ айгаад байх шаардлага байхгүй.хэрэгтэй зүйлд зарцуулсан хөрөнгө ашгаа хэд дахин нугалаад л өгнө
  • bat 2015-05-19 15:31:26
    songyyliin ver xamt tawan tolgoin talaarax sanaliig xamt aw.Negent zardal garch bgaa xoino.