Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Зайрмагтайн талд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хүсэлт гаргаж, холбогдох хуулийн шаардлага хангасан “Тавантолгой транс” ХХК-д үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд нь хяналт тавих, дүгнэлт гаргаж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Энэ төсөл хэрэгжсэнээр Тавантолгой ордын түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэд технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байна. 

Засгийн газраас Дархан-Уул, Орхон аймаг болон Завханы Тэлмэн сум, нийслэлийн Багануур дүүрэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн парк үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, бусад хоёр нь бэлтгэл ханган ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.