Оюутолгойн бүтээн байгуулалт урагшлахаар болов
Монголын Засгийн газар, Эрдэнэс Оюутолгой, Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто хамтран “Оюутолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлэх” төсөлд албан ёсоор гарын үсэг зурж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлэхээр болжээ.

Энэхүү гэрээ зурагдсанаар зогсонги байдалд ороод байсан далд уурхайн олборлолтыг эхлүүлж, энэхүү төсөл урагшлахаар болж байгаа юм. 

Энэхүү гэрээ зурагдаж, Оюутолгойн ажил урагшилснаар шинээр ажлын байр бий болгох, ажиллах хүчний дотор болон түүний ханган нийлүүлэгч хоорондын олон улсын техник, байгаль орчин, удирдлага, нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлэх гэх мэт Монгол Улсын хувьд асар их үнэ цэнэтэй зүйлсийн түгжээг гаргах гэсэн дэвшлийг авчрах юм. 

Нөгөө нэг дэвшил  нь Оюутолгой төсөл үргэлжлэн хөдөлснөөр  дэлхийн уул уурхайн салбар дахь төслийн санхүүжилтийг ойрын хугацаанд хамгийн ихээр өсгөх төлөвтэй байна хэмээн харж байгаа ажээ. Энэ нь Монгол Улсын уул уурхайн салбарын өсөлтийг дээд цэгт нь хүргэх гэнэ. Монгол Улстай уг салбарт хамтарч буй түнш Рио Тинто компанийн хувьд энэ гэрээ цааш явж байгаа учир бусад гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, яваандаа өөр хөрөнгө оруулалт татах гарц бий болох ажээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dollar dooshilloo 2015-05-19 10:38:21
    Surgaar ni l dollar hansh dooshoo 5tug unalaa ene yanzar bol 6sar garhad hansh 1870 ru oroh baih shu
  • Нараа 2015-05-19 07:10:06
    Ер нь эхлүүлэх нь зөв ш тэй. Дэмжиж байна.
  • Халзан Ганболд!!! 2015-05-19 07:02:43
    Маш зөв алхам!!! Их гүрний гар хөл болсон хөлсний этгээдүүд хэдий болтол монголчуудаар тохуурхаж, хөгжлийг нь чөдөрлөн гацаах юм бэ?
  • ПАГМАА 2015-05-19 06:47:20
    ХИЛИЙН ЦААНА АРАБЫН ЭЛСЭН ЦӨЛД ОЧИЖ ХУЙВАЛДСАН ЭЭЛЖИТ БАЯРТАНГУУДЫГ ШУУД ОНГОЦНООС ББУХАД НЬ БАРИВЧИЛЖ ХОРЬЖ ШАЛГАХ ШААРДТАЙ. ХАНБОГД ЗҮГЭЭР ЗУРЖ БОЛДОГГҮЙ ААН,...