Зарим музейг төрийн тусгай хамгаалалтад авна
БСШУ-ны сайдын тушаал, удирдамжийн дагуу улс, аймгийн музейнүүдэд улсын тооллогыг 2013 оны 11-р сард зэрэг эхлүүлж, хамгийн сүүлд буюу энэ оны 4-р сард Монголын үндэсний музейнхээр тооллого дуусчээ. Тооллогод 42 байгууллага хамрагдсан байна.

Улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт үүрэг болголоо.
Үүнд,
·  Музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах
·  Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу музейг Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтад оруулах
·  Улс, орон нутгийн музейн барилгын засварын үйлчилгээ, зориулалтын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг ирэх оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгах
·  Музейн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
·  Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох  журмыг хамтран баталж, мөрдүүлэх
·  Эрдэнэзуу болон бусад сүм музейг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх талаар судалгаа хийж, зохих шийдвэр гаргуулахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.