Үндэсний баяр наадмыг 2,9 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөө төсвийг баталжээ.

Баяр наадмын урлаг соёлын арга хэмжээ долдугаар сарын 4-өөс эхэлж, 15-нд дуусах бөгөөд энэ хугацаанд соёлын 16 арга хэмжээ зохион байгуулах юм.

Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулахаар болсон. Харин баяр наадмын нээлтийг арга хэмжээг уран бүтээлч Ганболд найруулахаар болсон байна. Урлаг соёлын арга хэмжээнд нийтдээ 1 тэрбум 12 сая 590 мянган төгрөг зарцуулахаар болжээ.

 Харин Улсын аварга адуучин шалгаруулах арга хэмжээний зардалд 104 сая 455 мянган төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна.

Харин бусад арга хэмжээ үйлчилгээнүүдэд зарцуулах мөнгийг тус бүрээр нь гаргавал хэв журам сахиулах ажиллагаанд 267 сая 42 мянган төгрөг, Тохижилт завсар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг, урилга болоод бусад зүйлсийн хэвлэлтийн зардалд 32 сая 635 мянган төгрөг, сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг зарцуулах шийдвэр гаргасан байна. 

Тэгвэл наадмын үндсэн арга хэмжээ болох Үндэсний бөхийн барилдааны зардалд 85 сая 726 мянган төгрөг, хурдан морины уралдаанд 227 сая 360 мянган төгрөг, сурын харвааны зардалд 83 сая 777 мянган төгрөг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ.

Ингээд энэ бүх арга хэмжээний зардлыг  улсын төсвөөс 1 тэрбум 951 сая 142 мянган төгрөг, Нийслэлийн төсвөөс 606 сая 400 мянган төгрөг гарган санхүүжүүлэхээр болсон байна. Үлдэгдэл 300 гаруй сая төгрөгийг үндэсний баяр наадмын орлогоос санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингээд Монголчууд нийт 2 тэрбум 947 сая 747 мянган төгрөгөөр наадахаар болжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • denduu 2015-05-19 09:28:36
    sanhuugiin hyamaral busee changal, tusvuu hemne geed baisan haana bna. denduu yumaa
  • Ай-Яа-яа!!! 2015-05-19 07:04:13
    Хайран мөнгө!!! Улс дампуурах гэж байхад ингэж цамаархаж байдаг????