Нийгмийн даатгалд төлж буй мөнгийг өвлүүлдэг болгоё
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу 1960 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн даатгуулагч 2015 оноос нэрийн дансны буюу шимтгэлд суурилсан аргачлалаар тэтгэвэр тогтоолгох эрхтэй боллоо. Үүнийг баталгаажуулж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдэж батлагдсан юм. Ер нь манай улс өч төчнөөн хууль гаргадаг ч түүнээ хэрэгжүүлэх асуудал дээр төрийн албан хаагчдаасаа эхлээд энгийн иргэд нь хүртэл тун хойрго ханддаг. Ямар сайндаа л  Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль аль хэдийн гарч олон жилийг үдчихээд байхад хэрэгжилт  байхгүй, иргэд ч мэдээлэл дутмаг, нийгмийн даатгалынхан ч өөрсдөө ч энэ хуулийнхаа биелэлтэд хариуцлагатай ажиллаж ирсэнгүй. 

Уул нь 1995 оноос хойшхи хугацаанд төлсөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын мөнгө “Нэрийн данс”-нд төвлөрч эхэлсэн, түүнийгээ хэрхэн зарцуулах нь тухайн даатгуулагчийн сонголт байх учиртай ч өнөөг хүртэл энэ асуудал хаалттай байсаар ирсэн. Мөн нийгмийн даатгалынхан өндөр настны тэтгэврийг тогтоохдоо аль болох багаар тогтоохыг бодно уу гэхээс  илүү тогтоох, түүнийгээ хянах эрхийг иргэдэд өөрсдөд нь олгохдоо анхаардаггүй. 
Гэхдээ одоо Нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж өндөр настнууд өөрт ашигтай байдлаар тэтгэврийн мөнгөө бодуулж, тогтоолгох боломжтой болсныг сайшаая.  

Гэхдээ л энэ нь хангалттай бус.

Яагаад гэхээр өнөөдөр бид дунджаар 20 наснаас эхлэн 50 нас хүртлээ 30 жил ажиллаж, энэ хугацаанд сар бүр 100 гаруй мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд албадан төлсөөр ирлээ. Нийт төлсөн мөнгөө тооцохоор мэдээж их тоо гарна. Гэтэл өнөөдөр Монгол хүний дундаж наслалт хэд билээ. Ингээд бодохоор Монголчуудын дийлэнх нь нийгмийн даатгалын санд тушаасан мөнгөнийхөө талыг ч эргүүлэн тэтгэвэр хэлбэрээр хүртэж чадалгүй хадан гэртээ очиж байна. 

Дээр нь насаараа ажиллаж, нийгмийн даатгалаа насаараа төлж ирсэн хүн, насаараа хувиараа ажиллаж, нийгмийн даатгал төлөөгүй ч насны бөгсөнд тэтгэврээ бодуулж буй хөгшин хоёр яг ижил хэмжээтэйгээр тэтгэврээ тогтоолгож байна. Шууд  утгаар ойлговол, Нийгмийн даатгал төлж байгаагүй өндөр настны тэтгэврийг тогтоохдоо үргэлж төлсөөр ирсэн хэн нэгний даатгалын мөнгөнөөс л тогтооно. Мэдээж, бид насныхаа бөгсөнд хэн нэгэн хэнэггүй явсан хүний төлөө ажиллаагүй, харин хойч үеийнхээ төлөө л ажилласан байж таараа. Тэгэхээр энэ шударга үзэгдэл мөн үү.
Иймээс “Эв санааны нэгдлийн хандив” гэсэн зарчмаар шийдэж байгаа гэх энэхүү шударга бус хандлага зах зээлд шилжсэн өнөө үеийн шаардлагатай нэг л авцалдахгүй юм. Энэхүү  Эв санааны нэгдлийн зарчим гээч нь тун ч ээлгүй санагдана. 

Иймээс нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгийг иргэдэд буцаан үр шимийг нь хүртээх хамгийн зөв арга бол нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн мөнгөө нэрийн дансаар дамжуулан хянаж, хойчдоо өвлүүлдэг байх явдал юм. 

Нийгмийн даатгал болон ЭМД-д зориулж буй мөнгийг ойр дотныхондоо дамжуулдаг, ийм эрхтэй, цаашлаад өвлүүлдэг болгох цаг болсон юм биш үү гэдгийг хэлмээр байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2000 оны эхээр анх санаачилсан 2015-05-22 02:18:12
    Энэ санааг миний бие анх санаачлан ҮЭ тэр үеийн дарга Чимэддоржид хүсэлт тавьж байсан. Зөв санаа байна гэсээр байгаад таг болсон. Ганбаатар нэг хэсэг ярьсан таг...
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • demjij bna  2015-05-19 14:38:30
    Zuw sanaa bna demjij bna vr hoich doo vldeeh yumtai zuw sanaa
    202.70.46.199
    Мэдэгдсэн Хариулах
    • 24.4 jil tatvar tulsun 2015-05-20 06:14:30
      20 настай улсд ажилд орж бүх татвар, шимтгэл автом-р өгсөн: нэрин дансны үлдэгдэл шалгах боломжгүй, ажлас халагдсаны тэтгэмж авагүй, хууль мэдэхгүйгээс хохир...
      150.129.141.181
      Мэдэгдсэн Хариулах
  • aaksh 2015-05-19 12:00:30
    Ene bol mash zuv sanaa bna shvv 100% demjij bna...
    202.70.45.248
    Мэдэгдсэн Хариулах
  • baasan 2015-05-19 10:28:42
    er ni mongo tolohgui baibal yasan yum be
    202.5.206.123
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-19 10:05:01
    Өвлүүлэх гэдэг туйлын зөв.Дэмжиж байнаа
    202.179.11.42
    Мэдэгдсэн Хариулах
  • 56 nastan 2015-05-19 09:18:57
    YD-iin togtoltsoo jaahan buruu taltai baidag. Nasaaraa ajil hiij tatvaraa tulchuud ajil hiigeegyi hyntei adil tetgever togtoolgoh yostoi gej.
    202.180.216.234
    Мэдэгдсэн Хариулах
    • 56 2015-05-19 09:21:17
      tatvariinhnig shalguulah heregtei.Yadarsan ard olni tetgevriig zov togtoolgoh tal deer ZG ih anhaarah heregtei bna
      202.180.216.234
      Мэдэгдсэн Хариулах
  • 9999 2015-05-19 07:49:05
    Yamarch tohioldold uvluulj bolohgui shuu
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Bolio 2015-05-19 07:26:25
    hezee hurtel ovluuleh yum. Yamar ch ajil hiideggui, tatvar toldoggui durak ruu shiljih bolbol yana
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • jjj 2015-05-19 05:52:36
    unen l baigaasaa, songuuliin shouw bish biz
    103.10.21.65
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2015-05-19 03:54:05
    Нэрийн дансны мөнгөө үр хүүхдэдээ өвлүүлэх нь зөв шүү дэмжиж байна
    112.72.15.114
    Мэдэгдсэн Хариулах
  • нар 2015-05-19 03:54:05
    санал нэг байна насаараа л ажиллаж ажиллачихаад ажил хийгээгүй хүмүүстэй адилхан тэтгэвэр тогтоолгоно гэдэг буруу
    103.254.120.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-19 03:25:01
    Энэ санааг дэмжиж байна. Нилээн эртнээс яригдаж байгаа сэдэв. Өнгөрсөн жил хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхэд Нямдорж эрс эсэргүүцээд байсныг нь ойлгоогүй.
    202.70.42.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Өөрийн мөнгө! 2015-05-19 02:59:42
    НД-ын шимтгэл бол албан татвар биш, хувь хү насны эцэст хэрэглэхээр хуримтлуулан хадгалсан өөрийнх нь мөнгө!!! Төр тэр мөнгийг нь хураан авах эрхгүй!!!!!
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2015-05-19 02:47:29
    Тэтгэвэрт гартлаа өмнө 36 саяыг төлдөг. Тэтгэвэрт гарахаасаа өмнө өнгөрвөл энэ мөнгө Улсын орлого болдог. Өвлүүлэх, эсвэл татаж авдаг болгохын дэмжиж байна
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsog 2015-05-19 02:40:41
    Hezee ch tatvar toloogui hulgaichid yum ogoh n buruu.hunii omnoos amidarch baigaa yu.uhvel taarna hunii sug
    49.0.153.134
    Мэдэгдсэн Хариулах
    • purevragchaa 2015-05-19 16:32:53
      Demjij bna er ni zub asuudal yagaad gebel ND tuluud l bdag ergeed ymarch uguuj bhgui ene asuudliig shiideh heregtei
      150.129.141.249
      Мэдэгдсэн Хариулах