Папарацичдын мэдээллийг албан ёсны болгоё
 
Фейсбүүк хэрэглэгчид замын цагдаагаас илүү ажиллаад байна уу гэж харагдахаар. Өргөн уудам нутагт, цөөн тооны замын цагдаа энэ бүх хэрэг зөрчил болгон дээр очоод байх нь учир дутагдалтай. Харин тэдний очиж чадаагүй, нүднээс нь далд үйлдэгдэж буй замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргүүд фейсбүүкчдийн дуранд өртсөөр байгаа юм.

Тодруулбал, Paparazzi Traffic Mongolia гэх фейсбүүк групп бий. Энэ группэд иргэд, жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч, автомашины тухай мэдээллийг зураг, дүрс бичлэгээр баримтжуулж оруулдаг. Үүнээс шалтгаалан зарим зөрчлүүд багасч байгаа ч гэж ойлгогддог. Гэвч чармайлт гарган олон нийтэд хүргэж буй ихэнх мэдээллүүд зөрчилд тооцогдолгүйгээр өнгөрч байгаад группийн гишүүд гомдолтой байна.

Тэгвэл энд нэг санал байна. Замын цагдаа нар нэгэнтээ бүхий л хэрэг зөрчил бүрт хүрч ажиллаж чадахгүй, тийм нөөц боломж, хүн хүч байхгүй учраас иргэд, олон нийт, фейсбүүк, сошиал медиа ашиглагчдыг энэ үйл хэрэгт татан оруулбал ямар вэ.  Замын цагдаа нарын хувьд иргэдийн хүргэж буй, зураг, дүрс бичлэгийг хянаж, зөрчилд авах эсэхийг тухай бүрт нь мэдээлж боломжтой тохиолдолд шагнаж, урамшуулдаг байвал хэрэг зөрчлийн илэрц хурдтай болж, энэ хэрээр замын хөдөлгөөний эсрэг үйлдэгдэх гэмт хэргүүд буурах болов уу гэсэн саналыг группийн гишүүдийн зүгээс тавьж байгаа юм.
Хэрэг зөрчлийг идэвхтэй мэдээллээд эхлэхээр өөрсдөө ч дуранд өртөхгүй байхыг хичээж эхлэх болно. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг бүрийг харах замын цагдаагийн “нүд” нь иргэд, сошиал ертөнцийнхөн болно гэсэн үг юм. 

Үүнээс болж санаатай, санаандгүй байдлаас хувь хүний эрх зөрчигдөх асуудал гарч болзошгүй. Тиймээс папарацичдад тодорхой шалгуур, шаардлагыг тавьж болно. Үүний дараа Paparazzi Traffic хөдөлгөөн үр дүнгээ өгч, зам дээрх хэрэг, зөрчил буурах болов уу гэж харж байгаа юм. Одоогоор иргэдийн оруулсан зураг, мэдээллийг замын цагдаа ашиглаж байгаа ч энэ нь албан ёсны бус. Тиймээс ч зөрчлийн тухай мэдээлэл оруулах хүсэлтэй иргэдийн эрч суларсаар байгаа юм.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.