М.Батсуурь: Захиргааны хэргийн шүүхээр газрын маргааны асуудлыг хамгийн ихээр шийдвэрлэсэн байна
Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 10 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хамтран мэдээлэл хийсэн юм. Тэгвэл мэдээллийн дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсууриас зарим асуултанд тодруулга авлаа.

-Захиргааны хэргийн шүүхэд хандагчдын тоо нэмэгдэж байна. Энэ юутай холбоотой вэ?
-Захиргааны хэргийн шүүх 2004 оны зургадугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа. Анх 145 хэрэг шийдвэрлэж байсан бол 2013 онд 1106 хэрэг шийдвэрлэсэн байгаа юм. Шүүхэд хандаж ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргасан тоог ч гэсэн хараад үзэхэд анх 500 орчим гомдол, нэхэмжлэл гаргаж байсан бол өнгөрөгч оны байдлаар 2000 гарсан байна. Энэ тоо маань юуг илэрхийлж байна вэ гэвэл иргэдийн дунд захиргааны хэргийн шүүхийн тухай ойлголт бий болжээ гэж үзэж байгаа юм. Анх захиргааны хэргийн шүүх нь иргэн эрүү хоёроос юугаараа ялгаатай юм болоо гэж хардаг байсан бол одоо албан тушаалтан төрийн байгууллага миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан, эсвэл миний эрхийг зөрчин шийдвэр гаргаж өгөхгүй байх тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлүүлж болдог юм байна гэх ойлголттой болжээ. Иргэдийн дунд тодорхой хэмжээнд эрхзүйн соёл бий болсон байна гэж харагдаж байгаа юм.

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Захиргааны хэргийн шүүх хэчнээн хэрэг шийдвэрлэв. Дийлэнх нь ямар маргаан байна вэ?
-10 жилийн хугацаанд 7500 орчим хэргийг Захиргааны хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. Үүнээс давж заалдах шатанд 3500, Дээд шүүх буюу хяналтын шатандаа 1800 орчим хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэрлэгчдсэн хэргүүдийг тоог аваад үзвэл хамгийн их нь газрын маргаан 23 хувьтай гарч байна. Үүний дараа төрийн албаны маргаан 17 хувьтай. Араас нь ашигт малтмалын лиценз, татварын маргаан, үл хөдлөх эд хөрөнгийн болоод сонгуулийн гэсэн маргаанууд Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн байна.   

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.