25 алба хаагч “Хүрэн берет” гардан авлаа
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд алба хаагчдын өдөр тутмын хүнд хүчир, тэсвэр хатуужил шаардсан бэлтгэлийг олон нийтэд таниулах зорилгоор анх удаа нээлттэй зохион байгууллаа.

“Хүрэн берет” нь олон улсад Тусгай албадын алба хаагчдын ур чадвар, ажилласан жил, тэсвэр хатуужил, эр зоригийн илэрхийлэл бөгөөд энэ бүх шалгуурыг хангаж, сайтар бэлтгэгдсэн алба хаагч өмсөх эрхтэйгээрээ тусгай албаны бахархал болж чадсан юм. Цагдаагийн байгууллага уг шалгалтыг 1998 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.



Шалгалтаар гараанаас гарахдаа цэрэгжилч жагсаалч байдлыг шалгуулахаас эхлэн 1, 2 дугаар ката үзүүлэх, давшилт хийн цонх, хонгилоор нэвтрэх, тэмээн шатаар авирах, саадтай замаар гүйх, инженерийн торон доогуур 300 м газар мөлхөх, гуалин авч 100 м гүйх, хорт утаанд орох, байлдааны самбо үзүүлэх, шавар саад туулах, өндрийн буулт тактик ажиллагаа болон гардан тулаан, бууны задаргаа эвлүүлэг хийх, урт, богино буугаар магазин сольж буудах, гар дээр суниах, 12 км замыг гүйж туулах зэрэг авхаалж самбаа, бие бялдрын хурд, хүч шаардсан нийт 21 цэгт дасгалуудыг бүрэн хийж гүйцэтгэн барианд орсноор “Хүрэн берет”-ийн болзолд хүрч чаддаг. 






Энэ удаагийн шалгалтад хүнд хүчир бэлтгэлийг даван туулж, өөрийгөө сайтар бэлтгэгдсэн гэж үзсэн 28 алба хаагч өөрийн хүсэлтээр шалгалт өгч 25 алба хаагч “Хүрэн берет” гардан авлаа.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дандар 2015-06-03 10:24:42
    Гардан гүйцэтгэх ажиллагааг авилгалтай тэмцэх газрын ажилтнууд гүйцэтгэсэн ба тусгай тасгийн албан хаагчид нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс сэрг...
  • зочин 2015-05-19 13:34:07
    энхбаярыг зэрлэгээр барьдаг гарууд