Тавантолгойгоо шийдээгүй байж Төрийн ордноо...
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн нүүрсний ордын хайгуулын ажлыг анх  оросын геологичид 1940 онд эхлүүлсэн гэдэг. Хожим Монголын геологичдын хийсэн судалгааг 1989-1990 онд ОХУ-ын Гидрошахтын хүрээлэн нэгтгэж, Тавантолгойн ордыг 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн техник эдийн засгийн үндэслэлд нь тусгаж байж. Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалж хөрөнгө оруулагч “Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс”-ын хамтарсан консерциумтай хийсэн хэлэлцээр хэрэгжвэл Монгол Улсад 30 жилийн хугацаанд хамгийн багадаа 94 тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн тооцооллыг хийснээс үзэхэд аргагүй  л Монголын говьд байгаль эхийн бүтээж өгсөн асар их баялаг билээ. Тэгтэл, энэ их баялгийг ухаж, урагш нь зөөж Монголчууд баян, цатгалан амьдрах цагийг хүлээсээр суутал өвгөд хөгшдийн нас гүйцэхгүй болж, идэр залуусын ч итгэл, хүлээлт царцаж эхлэв.  Тэгтэл Тавантолгойнхоо асуудлыг шийдэх нь байтугай сэмхэн ойртоцгоож ч зүрхлэхгүй тойрч давхицгааж байгаад төрийн ордноо хайлуулчих шахдаг юм байна.
 
Хоёр толгойгоо хөдөлгөхөөс өөрийг бодох тэнхэлгүй шахуу яваа Ерөнхий сайд Арабын нэгдсэн Эмират руу аяны дөрөөнд дөнгөж хөл жийв үү үгүй юу ар хударгаар нь түүний толгойлсон Засгийн газар хуралддаг хуралдааны танхим дүрэлзтэл улаан галд автсан нь хачин, жигтэй гэхээс өөр үг олдохгүй байгаа юм. 1947 онд барилгын ажлыг нь эхлүүлж 1951 онд ашиглалтад орсон төрийн ордон ерөнхийдөө ашиглалтын хугацаа нь хэтэрч, цахилгааны монтаж нь муудсан ч заавал Засгийн газрын хуралдааны танхимаас гал эхлэн гарч, Тавантолгойн гэрээг бүрэн эрхийнхээ хүрээнд түдгэлзүүлчихээд байгаа УИХ- ын даргын өрөөний дороос дүрэлзтэл ассан нь гайхалтай. Анх 1949 онд Бөмбөгөр ногоон театр шатахад ахмад жүжигчин Ё.Шаравдоо гуай “Зүмбэрлээд мөн ч сайхан шатаж байна” гэж хэлээд буруудаж байсан гэдэг. Гэхдээ галын дөл өөдөө гэгчээр Бөмбөгөр ногооны суурин дээр Дашчойлин хийд байгуулагдаж, өнөөдөр ч буян номын дуу тасрахгүй хүнгэнэж байгаа.
 
Тэгвэл Засгийн газрын хуралдааны танхимд гарсан энэхүү гэнэтийн гал Тавантолгойг хөдөлгөх “хийморийн гал” болох болтугай. Нөгөөтэйгүүр Монголчуудын амьдралын хар ухаанаар нотлогдсон “Галын дөл өөдөө” бэлгэдлээр Засгийн газрын хуралдааны танхимд хоргодсон сул дорой, муу энерги бүхэн хуйхлагдаж, Шийдлийн Засгийн газар шинэ эрч хүчээр урам зоригтой ажиллах эрч хүчний галын дөл байгаасай. Залуухан, эрч хүчтэй Ерөнхий сайд маань хоёр толгойгоо хөдөлгөе гэж зүтгэсэнээрээ зүтгээд, алдаж эндвэл алс ирээдүйн нэг өдөр осол эндлийг нь оргүй хуйхлах шударга улаан гал болоосой. Харин өнөөдөртөө Тавантолгойн асуудлаа шийдэж амжаагүй байж төрийн ордноо хайлуулчихаж яагаад ч болохгүй билээ.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ха ха 2015-05-21 08:34:24
    тэнэгүүд
  • gargah n 2015-05-19 05:33:45
    tumur zamaa shiideegui baij tavan tolgoin nuursee
  • Otgoo 2015-05-19 04:48:09
    Аль ч талаас нь харсан галын дөл өөдөө өөдөө. Одоо хэн хэнийгээ гэхэв хийдэг хийдэг ээ дор бүрнээ сайн хий. Шунал тачаалаа дарцгаа . . .
  • UB man 2015-05-19 03:06:36
    Muhar susegtei maluud. Ali zuund amidarch baina aa
    • Гэрэл 2015-05-19 03:57:03
      Мухар сүсэг, шашин Монгол шиг ёс суртахуунгүй жудаггүй хууль үйлчилдэггүй хулгайч ихтэй нийгмийг сөнөөчилгүй барьж журамлаж байдаг юм. Хүнийг хүн шиг байлгадаг....
  • ы 2015-05-19 02:17:15
    Галын дөл өөдөө, Таван Толгой хурдан шийдэгдээсэй. Одоо доллар навс унана даа
  • Гэрэл 2015-05-19 01:48:09
    ОТ гэрээ өчигдөр гарын үсэг зурагдсан. Галын дөл өөдөө.