Автомашиныг ачиж, журамлах торгуулийн хэмжээг нэмэгдүүлнэ
Нийслэлийн удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулахаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд авто замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж журамлах журмыг батлан мөрдөж буй. Гэхдээ уг журам багагүй маргаан дагуулж ирсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг журмыг хууль бус хэмээн үзэн, иргэд ч багагүй эсэргүүцэж байгаа учраас нийслэлийн удирдлагууд энэ журмыг эргэн харж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам’’-ын талаар хэлэлцлээ.
 
 Цагдаагийн ерөнхий газрын даргын баталснаар одоогоор нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулж улмаар ачуулсан жолооч нарыг 55 мянган төгрөгөөр торгож байгаа. Харин журмыг шинэчлэн батлах ажлын хэсгийн төлөвлөснөөр энэ торгуулийн хэмжээг нэмэхээр болжээ. Тодруулбал, жижиг оврын автомашиныг 60, жийпийг 70, том оврын автомашиныг 110 мянган төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожийн мэдээлж буйгаар дээрх торгуулийн хэмжээнд ажилтнуудын цалин хөлс, чирэх машины элэгдэл хорогдол, 25-30 км чирэх машины шатахууны болон зогсоолын төлбөр зэрэг багтаж байгаа аж. Мөн өнөөдрийг хүртэл ачиж байгаа аж ахуйн нэгжүүд 100 хувь орлогоо авдаг байсныг 10 хувийг нь улсад төвлөрүүлдэг болох гэнэ.
 
Одоо мөрдөж байгаа журмаар нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолооч нарыг торгож байгаа юм. Харин уг журамд өөрчлөлт оруулснаар тодорхой есөн байрлалд автомашинаа байрлуулсан тохиолдолд л ачиж, журамлана гэдгийг ажлын хэсгийнхэн онцоллоо. Үүнд, гүүрэн дээр болон доор, автобусны буудлын ойролцоо, төмөр замын гарам дээр, явган хүний гарц, уулзварын ойролцоо байрлуулсан автомашиныг журамлах гэнэ.
Мөн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан байвал мөн ачиж торгох юм байна. Дээрх газруудаас өөр байршилд автомашинаа зогсоосон тохиолдолд ачиж, тээвэрлэхгүй гэдгийг албаныхан хэлж байлаа. Гэвч энэ журмын талаар дараагийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар буюу 14 хоногийн дараа дахин хэлэлцэхээр хойшлууллаа.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sanaa 2015-06-24 02:03:28
    Ulsad 10% ogdog bolloo gej torguuli nemeed bhdaa yadiin. Utgagvi yum yarih yumaa. Ene achiltiin kompaniudiin toloh yostoi zviliig irged tolno l gesen vg bishvv....
  • хулгайч засаг  2015-06-02 07:48:26
    ачдаг машинуудыг нь шатаая. улс ингэхээ зогсоо. үүнээс чинь болж хэдэн хүн хорвоогоос одсоныг мэдэж байна уу мал аа. хулгайч засаг хулгайчдаа дэмжиж байна.
  • Ерденесувд 2015-05-19 03:46:00
    Торгох зов журмаа сайн барь
  • Зочин 2015-05-19 03:03:06
    Хотын төвд төлбөртэй зогсоол ч олдоггүй. Тийм учираас бусад машинд төвөг болоогүй машинд тогруулийн хуудас бичиж өгөх хэрэгтэй түүнээс биш машинийг нь ачих биш ...
  • иргэн 2015-05-19 02:11:43
    автобусны буудлын ойролцоо, төмөр замын гарам дээр, явган хүний гарц, уулзварын ойролцоо хэдэн метр гэж ойлгох вэ ҮҮЛ-эн дунд ЭРГҮҮТСЭН ДАГЗНУУДАА
  • зочин 2015-05-19 02:03:00
    Ухамсаргүй тэнэг монголчуудыг ухаартал нь торго.Мөнгөө өшөө сайн нэм.Эсвэл улсын орлого болго. 3 удаа журамлагдвал улсын орлого болго.
  • Ану 2015-05-19 02:02:42
    нэгдүгээр эгнээнд тавьчихаад түгжрээ үүсгээд байдаг нөхдүүдийг торгох нь тун зөв шүү
  • зочин 2015-05-19 01:29:33
    торгож хүний халааснаас ахиухан мөнгө авхаас өөр арга толгойд нь ордоггүй мангар усан тэнэгүүдээ
  • Эсэргүүцэгч 2015-05-19 01:16:41
    Машин ачих журам нь шүүх дээр хүчингүй болсон. Хууль бусаар хураасан иргэдийн мөнгийг буцааж өгөхгүй, ачуулсан машины мөнгийг нэмээд их л шазууртай л байна даа...
  • 1958.mn 2015-05-19 00:59:25
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • uran 2015-05-19 00:51:02
    Жижиг оврын машиныг угаасаа л 60 р ачиж байна лээ ш дээ.Эхлээд энэндээ хяналт тавьж байж үнээ нэмбэл яасын.
  • irgen 2015-05-19 00:48:18
    HARIN ZUV YUM BISH UU, TORGUULIIN NAALT NEVTRUULEH, ODOO BOL MASHINII ANGUUCHID CN BARAG GERIIN GADNAAS ACHIJ BGAA SHUU