Тодорхой есөн байршилд машинаа тавьсан тохиолдолд ачиж байх журам боловсруулжээ
Автомашины түгжрэлийг  бууруулах зорилгоор Нийслэлийн удирдлагууд  авто замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж журамлах журмыг батлан мөрдөж байгаа. Харин  уг журам  мөрдөгдөж эхэлсэн үеэсээ өнөөг хүртэл багагүй маргаан дагуулж ирсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг журмыг хууль бус хэмээн үзэж Нийслэлийн удирдлагуудтай маргалдаж буй. Иргэд ч  зогсоолгүй байж хэмээн багагүй эсэргүүцэж байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагууд энэ журмыг эргэн харж, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзжээ.
 
Ингээд өчигдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ын талаар хэлэлцлээ.
 
Одоогоор машинаа ачуулсан жолооч нар 55 мянган төгрөгийн торгууль төлж байгаа  юм.  Харин журмыг шинэчлэн батлах ажлын хэсгийн төлөвлөснөөр  уг торгуулийн хэмжээг  суудлын автомашин 60, жиипийг 70, том оврын автомашиныг 110 мянган төгрөгөөр торгох санал гаргажээ. Түүнчлэн одоогийн журмаар нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан иргэдийг торгож байгаа бол журамд өөрчлөлт оруулсанаар тодорхой есөн байрлалд автомашинаа байрлуулсан тохиолдолд л ачиж, журамлах юм байна. Тодруулбал гүүрэн дээр болон доор, автобусны буудлын ойролцоо, төмөр замын гарам дээр, явган хүний гарц, уулзварын ойролцоо байрлуулсан автомашиныг журамлах гэнэ. Мөн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан байвал мөн ачиж торгох юм байна. Дээрх газруудаас өөр байршилд автомашинаа зогсоосон тохиолдолд ачиж, тээвэрлэхгүй гэдгийг хэллээ.
 
Гэхдээ энэ журмын талаар дараагийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар буюу 14 хоногийн дараа дахин хэлэлцэхээр хойшлууллаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-19 16:42:31
    Энэ машин ачдаг нөхдүүд арай л дэндүү шүү 3 дугаар эмнэлэгийн үүднээс машиныг маань ачаад явсан байсан дэндүү энэ бол хулгай хууль зөрчсөн үйлдэл
  • зорчигч 2015-05-19 06:09:17
    Дүрэм журам боловсруулаад НЗД батлаад хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллаарай . Хуучин бараг л айлын хашаанаас хүний нүд хариулж байгаад хулгай хийдэг байсан...
  • irgen 2 2015-05-19 05:47:38
    unen daramttai chiregdeltei yumaa zugeer l andaad zogsoj bdag arai denduu
  • irgen 2015-05-19 04:38:44
    Zogsooloo ehleed shiidchiheed olon yum hutsatsgaa Hotin Zahirgaani manuuhainuudaa.
  • Монгол 2015-05-19 03:35:29
    за одоо нэгдугээр эгнээ битуу болох юм байна л даа
  • irgen 2015-05-19 02:39:36
    arai denduu davarsan business. Mungu ugaagchid
  • ЛАЛАР 2015-05-19 01:57:24
    ХУЦ МАЙ ТҮЙ
  • зочин 2015-05-19 00:57:09
    ойролцоо гэдгийн хэмжээн хэд ойлгох юм