"Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний Анхдугаар зөвлөгөөн" болно
08:00 цагт Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн VIP зочид, төлөөлөгчдийн Монгол Улсын Их Хурлын даргатай хийх уулзалт Төрийн ордны “А” танхимд болно.
 
09:00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь “Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөгөөн МҮЭСТО-д зохион байгуулагдана.
 
09:00 цагт Азийн Залуучуудын Ассамблейн ээлжит чуулган Төрийн ордонд эхэлнэ.
 
10:00 цагт Монгол үндэсний ардчилсан намын байранд тус намын удирлагууд “Ухаажсан улс төр ба Монгол төрийг урлах нь” сэдвээр мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Говьсүмбэр аймгийн ИТХ-ын нөхөн сонгуультай холбоотой асуудлаар Говьсүмбэр аймгийн төлөөллүүд "Монголньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
 
11:00 цагт Хүүхдийн цусны төвийн 6 давхарт Тайваны Rui An ротари клуб, Монголын Номт ротари клуб хамтран тоног төхөөрөмж хандивлах, хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
 
11:00 цагт АСЕМ: "Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал болох гэж байгаатай холбогдуулан  Гадаад хэргийн яаманд хэвлэлийн бага хурал болно.
 
11:00 цагт МАХН-ын төв байранд хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн хурлаар тус намын Нарийн бичгийн дарга нар төрийн албан хаагчдыг хомроголон ажлаас нь халж байгаа талаарх ноцтой баримтуудыг дэлгэнэ.
 
11:30 цагт Дундговь аймгийн улс төрийн маргаан, Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар орон нутгийн төлөөлөл "Монголньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
11:30 цагт "Пума" зочид буудлын хурлын зааланд "Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний Анхдугаар зөвлөгөөн" болно.
 
12:00 цагт Монголын Волейболын холбооноос "Монголньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Саяхан Монголд болж өндөрлөсөн Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ мөн Олимпийн эрх олгох Ази тивийн АШТ-д оролцохоор өнөөдөр БНХАУ-ыг зорьсон Эмэгтэй волейболын тамирчдын талаар мэдээлэл хийнэ.
 
17:00 цагт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл урилгаар UB palace-д лекц уншина.
 
18:30 цагт "Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилттэйгээр Маркетингийн зөвлөх үйлчилгээг хэрхэн авах вэ?" сэдэвт хэлэлцүүлэг Хаан Банкны Төв Салбарын "Хаан" театрт болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-06-18 15:52:27
    АН ингэж нэг сонгуульд оролцох боломжоо нээж биднийг дахин хуурах арга сүвэгчилж байна. Энэ АН найдваргүй. Хульгаанууд хууль тогтооно мөрдөнө гэж байхгүй
  • зочин 2015-05-19 01:50:41
    Одоо Монголчууд 20 жил лав АН-ыг сонгохгүй, тарах хэрэгтэй, улс орныг байтугай намаа нэг дуугаар удирдаж чадахгүй байж юун шинэчлэл вэ,
  • 1958.mn 2015-05-19 01:03:25
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!