Нийслэлийн асуудлыг Бээжинд хэлэлцсэн нь иргэдэд таалагдсангүй
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар  Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран  “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалтыг  Бээжин хотод зохион байгууллаа.  Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Элчин сайд Ц.Сүхбаатар, Бээжин хотын орлогч дарга Чэн Гань, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С. Очирбат болон НИТХ-ийн төлөөлөгчид оролцсон юм.

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих, хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчдыг татах зорилго бүхий уг уулзалтад Монголын талаас  29 аж ахуйн нэгжийн 60 гаруй, БНХАУ-ын Төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй компанийн 60 гаруй төлөөлөгч оролцсон аж.

Харин энэхүү уулзалт ард иргэдэд төдийлөн таатай сэтгэгдэл төрүүлсэнгүй. Цахим ертөнцөд иргэд байр сууриа илэрхийлэн нэлээд бухимдсан юм. Эдгээр санал сэтгэгдэлүүд дунд Улаанбаатарын асуудлыг Бээжингээс шийддэгийн тод жишээ гэх сэтгэгдэлүүд багагүй байсан юм.  Түүнчлэн Бээжин хот манай Улаанбаатарын адил утааныхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа дэлхийн  хамгийн том хот. Тиймээс   Бээжингээс утаа багасгах туршалаг судална гэдэг нь юу л бол гэх иргэд ч байсан юм.

Уулзалтад оролцсон Нийслэлийн ИТХ, болоод Засаг даргын тамгын газрынхан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтран ажиллах, цаашлаад хөрөнгө оруулалт татах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан гэж байгаа. Харин уулзалтад оролцсон БНХАУ-ын талаас буюу Бээжин хотын дарга Чэн Гань “Улаанбаатар хот бол дэлхийн хурдтай хөгжиж буй хотуудын нэг. Хөрөнгө оруулалтын сайн орчин, боломж байгаа гэж би бодож байна.

Энэ уулзалтад оролцож байгаа манай компаниуд Бээжин болоод бусад хотын дахин төлөвлөлтөд ажилласан туршлагатай компаниуд. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтран чин сэтгэлээсээ, хүчин чармайлттай, чанарыг эрхэмлэж оролцоорой гэж би хүсч байна” гэлээ. Түүний энэ үгнээс дахин төлөвлөлтийг Хятад компаниудаар хийлгэх нь гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Харин манайд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй  чанаргүй барилгууд олноор баригдах болсон нь иргэдийг эд хөрөнгө болоод сэтгэл санаагаар ихээхэн хохироож байгаа. Харин эдний ард Хятад иргэд байдаг нь нууц биш. Тэгвэл Нийслэлээс ихээхэн хөрөнгө мөнгө хаяж хийж хэрэгжүүлж байгаа энэ томоохон ажилд Хятад компаниудыг оролцуулах нь иргэдэд таалагдахгүй байна. Түүнчлэн Хятадын төрийн бодлого Нийслэлийн асуудалд шууд нөлөөлж оролцохоос эхэлж байна гэх хардах иргэд ч нэлээдгүй байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-19 12:34:25
    ордоноо шатаана охидоо гадагш алдана оюу толгойг ДУБАЙД гарын үсэг зурна нийслэлээ яаж хөгжүүлэхээ БЭЭЖИНД шийднэ эх ороноо өдөр шөнөгүй зөөнө МОНГОЛДОО юү ч хи...
  • уншигч 2015-05-19 08:18:02
    хятадуудаас хөрөнгө л татах гэж яваа биз хамгийн гол нь буцаж нэг их өрөнд барьцаанд орохгүйхэн шиг асуудлыг шийдээрэй дээ
  • saraa 2015-05-19 07:54:29
    battulga gedeg chini casinochin gar mon yy.
  • ннн 2015-05-19 05:54:32
    Шийдээд өгвөл сайн л байна. Хаана ярих нь ер нь ямар хамаа байна вэ.
  • Uranchimeg 2015-05-19 05:34:15
    Umhii hyatadaar asuudlaa yasan ch shiiduulehgui
  • зочин 2015-05-19 05:15:56
    Хятад нь барина уу, Орос нь барина уу, ямар хамаа байна. Баригдаж л байвал болоо ш дээ. Дотор нь ороод л сууна ш дээ.
  • Монгол хүн 2015-05-19 03:52:15
    Яргачин, коммунистаар нь дуудаад байсан нөхдүүд Орос, Хятадын эрх баригчдын тоглоом болж дуусах вий. Монголчууд нэр хугарахаар яс хугар гэдэгсэн
  • Зочин 2015-05-19 03:48:22
    Зөв нийслэлдээ л хийсэн бнашт. ха ха ха. Ардчилсан нам Орос муухай Хятад муухай АНУ сайн гээд байсан. Саяа болсон Орос Хятадын хэлэлцээр дээр Оросын эдийн
  • zochin 2015-05-19 02:10:15
    zub. ajil hiih geed erel haiguul hiij b.a
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-19 02:01:41
    Хятадаас уучлал гуйч бөхөлзөөд л, Бээжинд очиж хуралдаад л , энэ АН-ынхан юу л хийгээд байна даа, хятад хороолол л үүснэ дээ, тэгсэнд орвол гэртээ байж байяа,...
  • Хуурамч Эх орончид 2015-05-19 00:30:58
    Коммент бичдэг хэдхэн хүн бол "Иргэд буюу ард түмэн" бишээ!!!! 2-рт, УБ-ыг хөгжүүлэх, хөрөнгө оруулах асуудал хэлэлцжээ.
    • Жунгаанууд 2015-05-19 10:18:01
      7 хорооллыг барьж байгаа хятад ажилчид гэгээн цагаан өдрөөр барилгын хажуугаар явсан оюутан бүсгүйг татаж чангааж хашаандаа оруулаад баригдахаараа тоглож юм гэн...
      • жунгаанууд 2015-05-19 10:19:51
        э.баригдаагүй бол хөөрхий тэр бүсгүй битон зуурмагт үүрд байх байсанч юм билүү.Хууль хяналтынхан шалгаачээ.
        • жунгаанууд 2015-05-19 10:21:48
          Энэ янзаараа бол Монголоор дүүрэн жунгаа хүүхэдтэй өнөр өтгөн улс болох юм бишүү.Монголчууд дэндүү хэнэггүй