Өнгөрсөн онд амаржсан эхчүүдэд 58.2 тэрбум төгрөг өгчээ
Нийгмийн даатгалын тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж иргэд даатгуулагчдад олгодог. Өнгөрсөн онд л гэхэд тус сангаас 178.7 мянган иргэнд 78.4 тэрбум төгрөг олгосон байна. Үүний 74.2 хувь буюу 58.2 тэрбум төгрөгийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид зарцуулсан гэсэн тоо гарчээ.

Төрөлт жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбоотойгоор жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагчийн тоо болоод түүнийг дагаад тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ ч өссөөр байгаа аж. Тухайлбал 2012 онд 38483 эх тус тэтгэмжийг авч үүнд 30.6 тэрбум төгрөг зарцуулсан бол 2013 онд 45.710 даатгуулагчид 44.7 тэрбум төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгож байжээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1900,mn 2015-05-19 06:59:22
    Өнөөдөр зарахад бэлэн 100 000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1900.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! Маш хямдхан шүү.
  • 1958.mn 2015-05-19 01:05:10
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!