АНУ, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээр боллоо

Монгол Улс–АНУ-ын хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тавдугаар хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид хамтран 2008 оноос хойш тасалдаад байсан энэхүү хэлэлцээрийг дахин зохион байгуулсан байна. Хуралдааныг Монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Америкийн талаас АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч, Элчин сайд Холлимэн нар тус тус ахаллаа.

Хуралдааны үеэр хоёр талын харилцааны эрх зүйн орчин, хоёр улсын хооронд байгуулсан Ил тод байдлын тухай хэлэлцээрийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын боломж, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, тендерийн журам, оюуны өмчийн эрх, хоёр талын худалдааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна. Мөн талууд тус зөвлөлийн ээлжит зургаадугаар хуралдааныг 2016 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар тохиролцсон байна.

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-19 03:07:38
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.68
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-19 01:05:43
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-05-18 16:31:11
    Манай улс энэ америкийг дагаж ардчилал гэж хөөрөөд юу хожив оо. Оюутолгойгоо зүгээр өгч,өөрснөө гуйлгачин орон боллоо.Над виз нь олдсонгүй.
    112.72.13.89
    Мэдэгдсэн Хариулах