Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 100 тэрбум төгрөгийг нэмж олгоно
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцэж байгаа. УИХ-ын энэхүү тогтоол өнөө маргаашгүй батлагдах бөгөөд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 100 тэрбум төгрөгийг нэмж олгохоор болсон байна.

Тиймээс энэ хөрөнгийг зүй зохистой хэрэглэх, санал санаачилга гаргаж, зохион байгуулалтаар хангаж ажиллах шаардлагатай гэсэн асуудлыг  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг дурьдлаа.

11 аймгийн төвд иж бүрэн оношилгооны төв байгуулсан. Энэ төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эмч мэргэжилтнийг сургаж дадлагажуулах, иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллах ёстой гэж тэрээр хэллээ.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.