Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг одоохондоо баталж болохгүй
УИХ-ын МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Хүүхэд хамгаалах тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Таван толгой төслийн талаар хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ. Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуультай холбоотой УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн төслийг хамтатган хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа гэнэ. 

 Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль яригдаад хагас жил болж байна. Энэхүү хуульд “Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэхүү хууль үйлчилнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс бүгд энэ хуульд хамарна гэсэн үг. Энэ нь хууль зөрчиж, мөнгө зувчуулсан төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөө ил болгож, эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн. 2012 оны УИХ-ын Сонгуулийн дараа Ардчилсан нам санхүүгийн томоохон асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, Самурай, Чингис бонд болон үнэ тогтворжуулах хөтөлбөрт суулгасан 3.8 их наяд төгрөгийг дурьдаж болно. Энэхүү хөрөнгийн зарцуулалтад МАН-аас шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байхад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж болохгүй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн” талаар Н.Номтойбаяр гишүүн хэлэв.

Харин Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн бариад 21 хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна. МАН энэхүү төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгааг тус бүлгээс хэллээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Долж 2015-05-18 09:40:15
    Хэзээ батлах юм бэ айн. Та нар төр барьж мөнгө идсэний чинь дараа батлах волж байна уу айн.