Цэргийн ангийг түшиглэн морин пологийн нийгэмлэг байгуулагдлаа

Манай улсад Морин поло хөгжлийнхээ шатанд явж байгаа бөгөөд улсын хэмжээнд 2-4 морин поло нийгэмлэг үйл ажиллагаагаа тогтмол  явуулдаг байна. Харин батлан хамгаалах салбар өнгөрөгч долоо хоногт цэргийн гэсэн тодотголтой биеэ даасан морин поло нийгэмлэгийг Английн армийн морин поло нийгэмлэгтэй хамтран хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум буюу Хэрлэнгийн хөдөө аралд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морьт сумангийн материаллаг баазыг түшиглэн цэргийн морин полог байгуулахаар боллоо. 

Арга хэмжээнд  Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Даваа  нарын албаныхан оролцсон юм. Л.Пүрэвсүрэн сайдын хувьд Монголын морин поло нийгэмлэгийн ерөнхийлөгч юм байна. Цэргийн морин полог байгуулахаас  урьдаж  Английн армийн морин поло нийгэмлэгийн зэрэгтэй дөрвөн  тоглогч, дасгалжуулагч багш нар манай улсад  ирж дөрвөн  өдрийн турш дадлага сургалт  явуулаад үүнийг нь гэрчилэх сертификат гардуулсан өгсөн юм.

Тэд морин пологийн талаархи онолын мэдлэг, морьдоо сургах, тамирчдынхаа чадварыг нэмэгдүүлэх, зэрэг нарийн дүрэмтэй тоглогддог тэмцээний арга барилыг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 10 албан хаагчид  зааж, нөхөрсөг  тэмцээнийг зохион явуулсан юм. Манай улсын хэмжээнд Үндэсний морин поло, Чингис хаан морин поло зэрэг тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг 2-4 нийгэмлэг байдаг бөгөөд тэд улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд багагүй амжилттай оролцож иржээ.  Энэ үеэр Гадаад харилцааны сайд, Монголын морин поло нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Пүрэвсүрэн "Морьт сумангийн 232 дугаар ангид цэргийн биеэ даасан морин полог байгуулснаар манай цэргийнхэн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү тэмцээнийг өвлөн үлдээж байна. Дээрээс нь аялал жуулчлалын идэвхитэй бүс нутаг гэдгээрээ морин поло сонирхогч жуулчид олноороо ирэх нь дамжиггүй" гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад, Аргантин, Энэтхэг, Англи зэрэг  орнуудад Морин поло өндөр хөгжсөн байдаг бөгөөд Энэтхэг чүүд  морьтон монголын цэргүүдээс энэ спортыг  уламжлан авч энэ цаг үед улам бүр хөгжүүлэн дэлгэрүүлж  байна. Тодруулбал, XIII  зууны үед Чингис хааны цэргүүд морьдынхоо хурд хүч, авхаалж самбааг сорин нэмэгдүүлэх зорилготойгоор өнөөгийн бидний нэрлэж буй Морин поло тоглоомоор тоглодог байсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байдаг юм.
 

Ами
Olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu 2015-09-16 17:48:57
    Very good
    208.54.37.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-06-02 06:56:45
    аАадаа мэдэхгүй
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах