АН-ын Шинэчлэлийн багийнхан шинэ дүрмээ боловсруулжээ
АН-ын шинэчлэлийн багийн залуус өнгөрсөн сард болсон намынхаа баярын хурал дээр сүүлийн үед явуулж буй намын бодлогоо эсэргүүцэж, удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн билээ. Гэвч АН-ын удирдлагууд тэдгээр залууст хүч хэрэглэж, уриа лоозонг буулгаж байсан. Тэгвэл тэрхүү хурал дээр эсэргүүцэл илэрхийлсэн зарим залуусыг албан тушаалаас нь хүртэл чөлөөлсөн гэх мэдээлэл тархаад байна. Иймд тэд намаа шинэчлэхийн тулд хөдөлгөөн болтлоо өргөжөөд байгаа гэнэ.

Шинэчлэлийн багийнхныг дэмжиж, хөдөө орон нутгуудаас гишүүд дэмжигчид ирж нэгдэн, анх таван залуустай эхэлж байсан намаа шинэчлэх хөдөлгөөнийхөн өнөөдөр 70 орчим гишүүд дэмжигчидтэй болжээ. Одоогоор тэднийг дэмжиж, Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дархан-Уул аймгуудаас гадна нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн АН-ынхан нэгдээд байгаа гэнэ.

Гэхдээ тэд гудамжны аргаар хашгирч тэмцэхгүй, аль болохоор улстөрийн зөв бодлогыг хэрэгжүүлж, шударга ёсыг тогтоох болно гэдгээ өгүүлж байна. Шинэчлэлийн багийнхны үйл ажиллагааг дэмжиж,  МУИС-ийн улстөр болоод эдийн засгийн тэнхимийн доктор, профессорууд хүртэл хамтдаа тэмцэхээ илэрхийлжээ. Тэд шинэчлэлийн хүрээндээ улстөр болоод эдийн засгийн сэдвээр уулзалт ярилцлагыг хийж байгаа бөгөөд намынхаа шинэ дүрмийн төслийг хүртэл боловсруулснаа тун удахгүй намынхаа удирдлагуудад хүргүүлэх гэнэ.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-19 01:53:40
    АН шинэчлэгдэхгүй болсон байна лээ, луйварчдын цугларал болсон, амархан энэ зөөлөн суудал, эрх дархаа өгөхгүйг нь хурал дээрээ хараа биз дээ, хөөгдөж гараад
  • зочин 2015-05-18 08:01:15
    Та нар ингээд юу ч олж долоохгүй. Танай намын удирдлагууд чинь жинхэнэ коммунистууд шүү дээ.
  • 1958.mn 2015-05-18 07:55:25
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!