Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үнэлгээ хийх ажлыг нийгмийн ажилтнууд гүйцэтгэдэг
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд хүчирхийлэлд өртсөн гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх, нэг цэгийн үйлчилгээний төв хэчнээн байдгийг лавлав. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр буй хууль хэрэгжиж эхэлснээс хойших 8 жил гаран хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүйн учир шалтгааныг тодрууллаа.

Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд байрлах түр хамгаалах байр гуравдугаар сараас хойш 32 иргэнд үйлчилсэн байна. Шуурхай 1222 дугаартай утсыг ажиллуулан иргэдээс мэдээлэл авахаас гадна 102 утсаар ирсэн хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн дуудлагын дагуу хохирогчдыг байршуулж, сэтгэлзүйн болон нийгмийн үйлчилгээ үзүүлсэн байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэдэх хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг төвөөс гадна Дорнод, Дундговь, Орхон аймагт мөн байгуулжээ. Эмнэлэгт суурилсан нэг цэгийн үйлчилгээ Гэмтлийн эмнэлгээс гадна, хоёр дүүргийн эмнэлэгт байгуулсан бөгөөд энэ цэгт хохирогч 1-3 хоног байрлан эмнэлгийн үйлчилгээнээс гадна мөрдөн байцаагчтайгаа уулзан асуудлаа ярилцах боломжтой ажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үнэлгээ хийх ажлыг нийгмийн ажилтнууд гүйцэтгэх бөгөөд нийслэлийн хороо бүрд ажиллаж буй 200 гаруй нийгмийн ажилтныг гэр бүлийн хүчирхийллийн талаар цуврал сургалтад хамруулжээ. Тун удахгүй орон нутагт сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DORNOD 2014-06-15 15:16:01
    IL XARAGDAXGUI XUCHIRXIILELD AWTSAN MASH OLON XUUXED EMEGTEICHUUD BGA.ODOR BUR UGEER DOROMJLUULJ SETGEL NI SHANLAJ BGA XUN BGA
  • DORNOD 2014-06-15 15:16:01
    IL XARAGDAXGUI XUCHIRXIILELD AWTSAN MASH OLON XUUXED EMEGTEICHUUD BGA.ODOR BUR UGEER DOROMJLUULJ SETGEL NI SHANLAJ BGA XUN BGA
  • DORNOD 2014-06-15 15:16:00
    IL XARAGDAXGUI XUCHIRXIILELD AWTSAN MASH OLON XUUXED EMEGTEICHUUD BGA.ODOR BUR UGEER DOROMJLUULJ SETGEL NI SHANLAJ BGA XUN BGA
  • DORNOD 2014-06-15 15:16:00
    IL XARAGDAXGUI XUCHIRXIILELD AWTSAN MASH OLON XUUXED EMEGTEICHUUD BGA.ODOR BUR UGEER DOROMJLUULJ SETGEL NI SHANLAJ BGA XUN BGA
  • zochin 2014-06-04 06:09:45
    Aimag burt huuhed emegteichuudiig hamgaaah tuv baiguuj setgelzuich ajiuuah nen shaardlaga haragdaj bna