Дотоодын нийт бүтээгдэхүүн өсчээ
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний улиралд 2854.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 119.6 тэрбум төгрөг буюу 4.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин оны үнээр 4525.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 390.8 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар өслөө.

Үүнд, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 9.2 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 13.1 хувь, үйлчилгээний салбарынх 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 4.4 хувийн өсөлтийн 3.3 пунктийг уул уурхай, олборлох салбар, 0.4 пунктийг хөдөө аж ахуйн салбар, 1.7 пунктийг үйлчилгээний бусад салбар хангасан байна.

Мөн ДНБ-д тайлант улиралд эцсийн хэрэглээ 78.8 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 13.2 хувь, цэвэр экспорт 8.0 хувийг эзэлж, өмнөх оныхоос эцсийн хэрэглээ 0.9 пункт, цэвэр экспорт 19.3 пунктээр өсөж, харин хөрөнгийн нийт хуримтлал 20.2 пунктээр буурсан аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-18 08:05:24
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-18 07:56:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!