“Ард түмнээ хайрлая” намыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ
Улсын Их Хурлын гишүүн асан Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” нам байгуулж, Орхон аймгаас нэр дэвшихээр болсон тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл “Ард түмнээ хайрлая” намыг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг Монгол Улсын Дээд шүүх ирэх 22-ны өдөр хэлэлцэхээр болсон байна.

Улсын Дээд шүүхээс 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Монгол Хүний төлөө нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, улмаар улс төрийн намын тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй гэж үзэн бүртгэхээс татгалзаж байсан юм.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.