Бактерийн эсрэг үйлчилгээтэй саван байдаггүй
Бактерийн эсрэг үйлчилгээтэй гэгддэг элдэв төрлийн савангууд жирийн бүтээгдэхүүнээс ямар ч ялгаагүй болохыг Америкийн анагаах ухааны холбооны судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, АНУ-ын зэх зээлд худалдаалж байгаа бактерийн эсрэг гэх тодотголтой бүх нэр төрлийн савангийн 50 гаруй хувийг лабораторийн нарийн шинжилгээнд оруулахад жирийн савангаас илүү нян бактерийн эсрэг үйлчилж байгаа шинж тэмдэг илрээгүй байна.
 
Тиймээс бактерийн эсрэг савангууд реклам шигээ үйлчилдэг гэх шинжлэх ухааны нотолгоо алга хэмээн Америкийн анагаах ухааны холбоо мэдээллээ.
 
Хэрэв бактерийн эсрэг үйлчилдэг саван байдаг бол тэр нь харин ч хүний эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь, хүмүүс бие дэх бактериа ийм байдлаар устгаад байвал тэд илүү амь бөхтэй болж, ердийн бактери устгагчид ч дийлдэхгүй болох аюултай аж.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-18 08:06:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!