МЧБХ-ныхон тамирчид хил нэвтэрч чадаагүйг Катарын талын буруу гэв
Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлын талаар албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тэд  хэвлэлийн бага хурлын эхэнд хуурамч визний асуудлаас болж тивийн аваргын тэмцээнд оролцож чадаагүй тамирчдын асуудлаас илүүтэй холбооны ерөнхийлөгчөө өмөөрсөн мэдэгдлийг хийсэн юм. Чөлөөт бөхийн холбоог шинэчлэх түр хороо байгуулаад байгаа дасгалжуулагч нарын өнгөрсөн долоо хоногт хийсэн ноцтой баримтуудын эсрэг зүйлийг ярьсан юм.

Тухайлбал чөлөөт бөхийн холбооны нягтлан бодогч “Чөлөөт бөхийн холбооны хөрөнгө оруулалт болон бусад санхүүгийн тайланд зөрчил байхгүй” гэсэн юм. Мөн Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, удирдлагууд “Чөлөөт бөхийн холбоонд Ассашёрюү Д.Дагвадорж ирснээс хойш их өөрчлөгдсөн. Томоохон хэмжээний спорт цогцолбор барьсан. Энэ цогцолбор барих мөнгөний 90 хувийг харамчаараа дуудуулж байгаа Д.Дагвадорж аварга гаргасан. Үүний үр дүнд бид 2012 онд олон жил тасраад байсан олимпийн медалийг авчирч чадсан. Ер нь бол спортын амжилтыг зөвхөн тамирчин болон дасгалжуулагчийн ажил гэж харж болохгүй. Үүний цаана бүхэл бүтэн баг ажилладаг” гэх мэт зүйлийг ярьж байлаа. 

Харин тамирчдын хуурамч визний асуудлаас болоод хил нэвтэрч чадаагүйг Катарын талын буруу гэсэн юм. Холбооны удирдах зөвлөл уг асуудлаар удахгүй хуралдаж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдлээ.  Харин өнгөрсөн долоо хоногт МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Болд хэвлэлд ярилцлага өгөхдөө тамирчид  тэмцээндээ оролцож чадаагүйг  холбооны нарийн бичиг бүсгүйн алдаа байсан хэмээн мэдэгдсэн билээ. 
 
Б.Сансар
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Худлаа ярьж хуцдагаа боливол таарна 2015-05-18 20:14:23
    Хулгайч бол хулгайч. Юу ч гэж уран донгодоод нэмэргүй ш дээ хө? Ажил хийж чаддаггүй юмнуудыг аль ч шатанд гаргах ийм аюултай. Катарчуудыг шүүхэд өгөх болсон уу ...
    151.159.104.38
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-18 12:21:02
    ENE BUDUULEG DURAK ZAILWAL YASAN YUM BOL DOO >
    150.129.142.111
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-05-18 10:48:30
    ariin haalgaar bolovsrolgui ulaan hatsart huuhen avahaar tegelgui yaah ve. naad ulaan hatsartaa ajlaas ni hal
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2015-05-18 10:42:03
    ийм жижиг юмаар бүү оролд.Мөнгөтөй юм бол миний хүүхдүүдээс дутахааргүй үйлдвэр барьж авч хүчээ үз аварга минь
    182.160.39.255
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-18 10:24:42
    Муугаараа дуудуулан дуудуулан байж нэг муу холбооны ерөнхийлөгч ч хийж байх гэж дээ. Хоншоортой юм бол зүгээр л яваад өгнө биз дээ.
    202.70.42.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин монгол 2015-05-18 09:37:05
    Нэртэйгээр нь Катарын талыг олон улсын шүүхэд өгвөл яасан юм бэ Давгадоржоо . Заргалдагч тал МЧБХ-ны санхүүг эрх бүхий байгууллагад өгч шалгуулбал зохино.
    150.129.140.77
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-18 08:08:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.240
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-18 07:51:34
    Аваргаа та зүгээр л эр хүн шиг яваад өг. Хэзээ ч гарч байгаагүй асуудал таны үед гарлаа шүү дээ.
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-18 07:11:38
    buruug busdaas bish uuruusuu haival taarna, katariin taliig duudaj avchraad hariutslaga huleelgene gene dee tsaana chin.
    112.72.13.83
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-18 06:43:21
    Инээдтэй юм болох нь ээ, Катарын талын хэн гэдэг нөхөрт хариуцлага тооцох гэж байгаа юм бол???
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-05-18 06:37:57
    Yaponchuud shig soeltoigoor ogtsroh heregtei shu de.
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Гангаа 2015-05-18 05:57:35
    Булавч бултайна даравч далдайна гэж мэдээж ажилтай үлдэх гээд ня-бо хэл гэснийг нь л хэлнэ шүү дээ. Харьцааныхаа талаар хэлэхгүй яасан юм . Энэ бол Их спорт ...
    103.229.120.28
    Мэдэгдсэн Хариулах