АН-ын бүлэг Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралдаанаар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэхүү хуулийн төслүүдийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн. Өмнөх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар  хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмсэн. Гэвч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Сангийн сайд болон Хууль зүйн сайдад дээрх хуулийн төслүүдтэй холбоотой асуулга хүргүүлсэн тул түр хойшлоод байна. Асуулгын хариуг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар өгөх болно хэмээн бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлжээ.

Мөн хуралдаанаар Засгийн газар болон УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тухай ажлын хэсгийн санал, дүгнэлтиийг сонсчээ. Ажлын хэсгээс УИХ болон Засгийн газар хот төлөвлөлт, ажилгүйдлыг бууруулах, шинэ хөдөө гэсэн чиглэлээр ажиллах ёстой гэсэн санал оруулж ирсэн. Энэхүү гурван чиглэлд хийж хэрэгжүүлэх арга хэмжээ болон нөөц бололцоог судлах дэд ажлын хэсгүүд байгуулсан ажээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-22 01:39:51
    Та нар Өршөөлийн хуулийг зөв утгаар нь \таварыг нь төлүүлж байж хэргээс өршөөх\ батлаарай. гэж ард түмэн хүлээж байгаа шүү.
  • зочин 2015-05-18 15:02:10
    САМУУРАЙ ЧИНГИС ФОНД ИДСЭН НАЙЗ НАРАА ЧӨЛӨӨЛЖ БУЯН ҮЙЛДЭХНЭЭ хулгай хийнэ ХУУЛЬ ГАРГАЖ ӨӨРСДИЙГӨӨ ЧОЛООЛНӨ том дарга сайхан юмаа