“Лалын улс” бүлэглэл 500 хүний аминд хүрчээ
Алан хядах “Лалын улс” бүлэглэлийнхэн өчигдөр Иракийн Рамади хот руу хийх дайралтын үеэр 500 гаруй энгийн номхон иргэд, армийн албан хаагчдыг алсан байна. Анбар мужийн эрх баригчдын өгсөн мэдээгээр бол нийт 503 хүн амь үрэгдсэнээс дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд. Ийнхүү хоёр өдөр ширүүн тулаан хийсний эцэст шашны хэнээтнүүд Рамади хотыг бүхэлд нь хяналтандаа оруулсан байна.
 
Рамади хот нь Сири, Саудын Араб, Йордан зэрэг улстай хил залгадаг Иракын Анбар мужийн төв юм. АНУ, Персийн булангийн орнуудын эвсэл Рамади хотыг “Лалын улс”-аас чөлөөлөх байлдааны ажиллагааг эхлүүлсэн байна.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-18 05:00:23
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!