Хятад маргаантай газар нутгийн талаар буулт хийхгүй
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Өмнөд Хятадын тэнгист Хятадын хэрэгжүүлж байгаа алхмуудад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Хятадад хийсэн айлчлалын төгсгөлд Хятадын Гадаад хэргийн сайдтай хамт хэвлэлийн бага хурал хийх үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх түгшүүртэй байдлыг намжаах арга хэмжээ авахыг Хятадын эрх баригчдад уриалав. Мөн Хятад тус бүс нутаг дахь маргаантай газар нутгийг Хятад хэрхэн өөрийн болгож байгааг АНУ сэтгэл түгшин ажиглаж байна гэдгийг дуулгажээ.
 
Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өөрийн улс нь өөрийн тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдлыг эрс шийдэмгий хамгаалахад бэлэн гэсэн утгатай хариу өгсөн байна. Одоогоор Хятад нь Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудыг бараг бүгдийг нь мэдэлдээ оруулаад байгаа. Хятад эдгээр арлуудыг дагуулан хиймэл арал байгуулах, дэд бүтэц байгуулах зэргээр маш эрчимтэй өөрийн болгож байгаа юм.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-18 05:04:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 111111 2015-05-18 04:15:42
    Annex гэдэг арга барил хүчээ авч байна шүү