Тариалангийн техникийг 20 хувийн урьдчилгаатайгаар олгоно
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай байгаа дундаас дээш хүчин чадалтай трактор, үр тарианы комбайн худалдан авч, тариалан бүхий иргэн, аж ахуй нэгжийн техникийн хангамжийг сайжруулах төсөл хэрэгжихээр болжээ.

Хөнгөлөлттэй зээлийн 12,07 сая ам. долларын хөрөнгөөр 125-165 морины хүчтэй трактор 132 ширхэг, чиргүүл 90 ширхэг, үр тарианы комбайн 48 ширхэгийг нийлүүлэхээр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу энэ сарын 18-аас эхлэн эдгээр техник тоног төхөөрөмжийг  нийлүүлж эхлэх бөгөөд  трактор, комбайныг 20 хувийн урьдчилгаатай, 5 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан тариалан бүхий аж ахуй нэгжүүдэд олгохоор болоод байна.

Үүний үр дүнд 15,0 мянган га талбайн үр тариаг хураах, 28,0 мянган га талбайд уриншийн боловсруулалт, тариалалт хийх зүтгэх хүчний техник шинээр нэмэгдэж хураалтын техникийн хүчин чадал одоо байгаа түвшинээс  5%-иар, зүтгэх хүчний техник 8%-иар дээшилнэ гэсэн тооцоолол байгаа. Ингэснээр үр тариа, тэжээлийн таримлын тариалалт, хураалт технологийн дагуу хийгдэж, бүтээгдэхүүний чанар хэмжээ өсч, үйлдвэрлэл тогтворжиход чухал нөлөө үзүүлэх юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-18 05:05:25
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!