АН-ын бүлэг Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
​УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд болж байна. Тус хуралдаанаар бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлжээ. Уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийсэн байна.

Харин УИХ дахь МАН, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд хараахан ээлжит хуралдаанаа эхлээгүй, бүлгийн гишүүд нь цуглаж байгаа юм.

Ямартаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаанд Сангийн сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл өгөх юм. Учир нь өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Н.Батцэрэг гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг ирэх даваа гарагийн Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаанд өөрийн биеэр оролцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслөөр мэдээлэл өгөхийг хүсэн энэ асуудлаар завсарлага авсан юм. Иймээс түүний хүсэлтээр Сангийн сайд мэдээлэл хийхээр болсон юм. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-18 05:05:48
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!