Зуслангийн замыг зун хаачихаар ачаалал нэмэгдэхгүй юу, хотын дарга аа
Урин дулаан цаг ирж, хотоос гадагш зуслан, лагерийн зүг явагсад нэмэгддэг. Зуны гурван сар хотын их дуу чимээнээс хүүхэд, хөгшидөө холдуулах хүсэл хүн бүхэнд бий. Гэвч жил бүрийн зам засварын ажлаас болоод зуслан явахад улам л хүндрэлтэй болсоор байна.

Энэ жил зуслангийн чиглэлийн замуудыг сайжруулах, шинэчлэх ажлыг цогц байдлаар гүйцэтгэхээр болоод байгаа. Замаа засварлах, сайжруулах нь зөв. Гэвч цаг хугацааны хувьд яг зуслан, лагерь руу хотын хөдөлгөөн чиглэж байгаа энэ үед зам засвар нэрээр хэдэн сар замуудыг хааж, ачаалал үүсгэх хэрэг байсан уу гэж асуумаар.

Дамбадаржаагийн уулзвар, Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,5 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил энэ сарын 15-наас эхэлж наадмаас өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгаа гэж албаныхан мэдээлсэн. Гэвч өнөөдөр эхэлсэн ажил алга. Цагтаа эхлээгүй ажил товлосон хугацаандаа амжиж ашиглалтад орох уу. Эсвэл нүд хуурах уу. Ер нь зуслан, лагерь руу хөдөлгөөн сийрэг үед зам засварын ажлыг хийж гүйцэтгэж яагаад болдоггүй юм бол оо. Жил бүрийн 3-6 дугаар сар эсвэл 9-11 дүгээр саруудад зам засварын ажлыг богино зайнд чанартай хийж гүйцэтгэж болмоор л санагдах юм.

Гэтэл заавал эд ачаалал авдаг энэ үед зам засвар нэрээр зам хаах гээд байдгийг ер ойлгохгүй юм. Уг нь хавар намартаа засварыг нь хийчихээд байвал зун нь ачаалал багатайгаар л зорчих байх гэж бодогдох юм. Энэ талаар хотын дарга та бодож үзнэ байгаа.

Мөн зам засварын үед хувийн унаагаар зорчихгүй байхыг иргэдээс хүсчээ. Зуслангаас өглөө ажилдаа явах, орой ажлаа тараад буцах зэрэгт хангалттай үйлчилж чадах автобус, нийтийн тээвэр бий билүү. Нэг ирсэн автобус нь хөл гишгих зайгүй шахам байдаг. Ийм нөхцөлд мөн замын хааж, ачаалал нэмэгдсэн үед автобусаар удаан явна гэдэг бол үнэхээр хүнд асуудал шүү. Өнөөдөр ч зуслангийн чиглэлд явж буй автобус, нийтийн тээвэр ийм л дүр зурагтайгаар явж байгаа. Цаашид зуслангаас хот руу зорчих иргэд нэмэгдэнэ. Энэ тохиолдолд замыг хаах бус харин ч нээлттэй байлгах нь зөв юм шиг.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яргайтын оршин суугч 2015-06-05 13:03:18
    Busdiin erh ashgiig haana bj ingeh shaardlaga bsan yumu?Irged chini zunjingaa chiigtei baishind amidrah hereg u?Ghde uuniig ul oishoogogu bn.Uwul hj bologu bsnu...
  • ХОТЫН ХҮН 2015-05-19 00:12:40
    ХЭЦҮҮ Л ЮМ БОЛОХ НЬ ДЭЭ. ЭНЭ ЖИЛ ЗАСАХАА БОЛЬЧИХГҮЙ ЮУ ДАА. ИРЭХ ЖИЛ ГЭЖ БИЙ БИЗ ДЭЭ?!
  • Irgen 2015-05-18 14:45:43
    Neeree zaaval zun bolohoor l zuslangiin zamiig zasna gene oor ued achaalal baga ued zasahad yadag bnaa. Margaash nogoodorgui yum shig ajillaj amidardag erguu
  • munag uul 2015-05-18 14:14:54
    ard irgedee arai heterhii daramtlaad bna shuu. jil bolgon l 1 iimerhu dur zurag. hezee shn amidrah yum buu med. archagui turuus blj ard irged ih zutrah yumaa.
  • Цагаан уст 2015-05-18 12:44:12
    Ажил хийж узээгуй ажил хийж чадахгуй хумуусийг сонгохоор ингэдэг юмдаа. Бас болоогуйээ бутэн улирал усанд орохгуй! Цаашид уунээс илуу гое зуйл болно Цагаан уст....
  • Иргэн 2015-05-18 10:56:29
    9-11 сард замынхаа суурийг тавьж өвөл сайн дагтаршуулаад хавар 4-5 сард асфальтаа хучихад хангалттай хугацаа ш дээ. Арай иймхэн юм сэтгэж чадахгүй байгаа юм биш...
  • Зочин 2015-05-18 07:39:12
    Зуслангийн бус цагаар наад замаа засаач. МАН эрх барьж байхдаа яг л ийм шийдвэр гаргадаг байсан. Юу нь өөрчлөгдсөн юм
  • zochin 2015-05-18 06:17:00
    3-6 sard hiih hugatsaa hangalttai bgaa ajilaa sain zohion bguulj chadahgui muu manegmenttei bna l gesen ug dee.
  • zochin 2015-05-18 06:15:03
    Ийм хотын даргатай юм чинь ийм шийдвэр гаргах нь зөв биз дээ Батүүл гарч ирээд төр захиргаа төрийн албадын бүх зогсоол төлбөртэй нэрээр ард түмний халааснаас
  • зочин 2015-05-18 05:20:07
    Дандаа буруу шийдвэр гаргадаг дарга нар хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж байгаатай адил шийдвэр гаргаж байх юм. Үүнийг аль эрт зохицуулж болох л байсан....
  • 1958.mn 2015-05-18 05:06:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Zochin 2015-05-18 03:49:47
    Agree, esvel 22-06 tsagiin hoorond ajillah heregtei
  • өө 2015-05-18 03:47:18
    зуслан ч гэж дээ, одоо гэр хороолол л болсон бна лээ дээ