Та 100 хоног халуун үсгүй байж чадах уу
Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх засварын ажил өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Ийм засварын ажлууд ганцхан энэ жил хийгдэж байгаа биш. Өмнө жилүүдэд ч гэсэн тодорхой хугацаанд тодорхой хуваарийн дагуу хийгдсээр ирсэн.

Гэхдээ дулааны шугамын засварыг дүүрэг, хороодоор нь зааглан хийдэг ч тэрхүү засварын ажил нь хугацаандаа амжихгүй олон хоног сунжрах, улмаар иргэд халуун усаар хязгаарлагдсаар байх тохиолдол их гардаг. Нэг үгээр дулаан шугамын ажлыг хийхдээ засварчид хугацаа заадаг ч тэрхүү хугацаандаа амжихгүй 14 хоногийн хугацаа нь сар болон сунжрах явдал жилийн жилд гардаг билээ. Үүнд иргэд маш шүүмжлэлтэй ханддаг.

Энэ жилийн хувьд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу өнөөдрөөс буюу энэ сарын 18-наас наймдугаар сарын 30-ны хооронд хийгдэхээр заажээ. Ийнхүү засварласнаар 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангахыг албаныхан хэлж байгаа. 
Гэтэл энэ жилийн дулааны шугам засварын ажлуудаас дөрвөн газар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх их засвар хийгдэхээр заажээ. Үүний хоёр нь гурван сар буюу 90-ээд хоног үргэлжлэх бол үлдсэн хоёр нь 2 сар буюу 60-аад хоногийн хугацаанд хийгдэхээр товлогджээ. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30, 31 дүгээр объект, ОХУ-ын Элчин Сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгатын орчмын газрууд өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 25 хүртэл буюу нийт 97 хоног халуун усаа хязгаарлуулаад байна. Үүнийг бодоод үзэхээр энэ орчмын иргэд зуны турш буюу бараг л 100 хоног халуун үсгүй байх нь. Иргэд бухимдаж байна. 
 
/Дулааны шугамын засварын ажил хэд хоног үргэлжлэхийг доорх хүснэгтээс үзнэ үү/
 
УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ТӨВ ШУГАМД 2015 ОНЫ ЗУН ХИЙГДЭХ ЗАСВАРЫН АЖЛЫН ГРАФИК
Засварт зогсох шугам Засвар хийгдэх хугацаа Засвар хийгдэх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд
                                               Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх засварын ажлын график
1 1в магистралийн 2Ф500мм-н голчтой шугамыг 2Ф700мм болгон өргөтгөх ажил V/18-VII/01 ҮСАХүрээлэн, Хүүхдийн ордон, Баянгол зочид буудал, 220 мянгат, УДЭТеатр орчмын орон сууц, албан газрууд.
2 3а,б магистралийн 2Ф300мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил V/18-VIII/25 Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30,31 дүгээр объект, ОХУ-ын ЭСЯам, УИД, 40, 50-н мянгатын орон сууц, албан газрууд.
3 9в магистралийн 2Ф400мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил V/18-VII/01 Ус сувгийн 29, Бөөний худалдааны 27,30 дугаар байр, 19 дугаар сургууль, Наркологийн эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.
4 12а магистраль Тк-1211-ээс
Тк-1211-31 хүртэл дулааны 2ф400мм голчтой шугамыг 2ф500мм болгон өргөтгөх ажил
V/19-VIII/01 Шилмэл шилтгээн, Олимп хороолол, Инканто таун, Маршал таун, Ревир гардин /Номин стандарт/ орон сууцны хороолол, Их тэнгэр цогцолбор. БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол, Сүнжин Гранд зочид буудал,  Шинэ өглөө орон сууцны хороолол, Ватиканы төлөөлөгчийн газар орчмийн хэрэглэгчид.
Ийм байдал хэдий удаан үргэлжлэх вэ. 
Жил жилийн халуун зунаар орон сууцны иргэд халуун усгүй өнжиж байна. Иймээс энэ асуудлыг нэг мөр шийдэж, дараа жилийн зун иймэрхүү байдал дахин бүү давтагдаасай хэмээн иргэд хүсэж байна. Улаанбаатар хотын дулааны сүлжээ компанийнхан засвар үйлчилгээний ажлаа хийсэн шиг хийж, жил жилийн зун иргэдийн халуун усны хэрэглээг хязгаарладгаа болих хэрэгтэйг иргэд  нэгэн дуугаар хэлж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГЭРИЙНХЭН 2015-05-19 00:16:55
    ЯАХАВ ДЭЭ, ХОТЫН ТӨВИЙНХӨН, ОРОСУУД ХИР ШИНХЭГ, ХУЛМАСАА ХАНХЛУУЛААД, БАС ЖААХАН БӨӨСТӨНӨ БИЗ ДЭЭ. СҮРТЭЙ ЮМ. ГЭР ХОРООЛЛЫНХОН БАЙНГА Л ИЙМ БАЙДАГ БИЗ ДЭЭ.
    112.72.6.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Гадаад зочин 2015-05-18 16:24:35
    Гадаад орнуудад халуун ус ингэж олон хоногоор тасалдаггуй юм билээ. Ердее хэдхэн цагт зохицуулаад хиичихдэг. Манайхан худлаа буун сур
    182.160.41.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагаа уст 2015-05-18 12:53:27
    Ажил хийж чадахгуй Ажил толовлож чадахгй тэнэгийг сонгохоор энэ байтугай юм болноо. Тэгээд энийгээ их гоеоор тайлбарлана! Гоедоо!
    203.169.50.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Vovka 2015-05-18 12:18:06
    Chadana bandi min kk
    150.129.140.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Засварын тухай 2015-05-18 12:06:31
    Энэ засварын ажил гэдэг чинь нэг удаа хийснээ дахиад засаад байгаа ажил биш. Шинэчлэх шаардлагатай шугамаа шат дараалан сольж байгаа ажил
    202.180.216.59
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2015-05-18 11:52:10
    LUXURY geed l hudlaa orilood bdg eco konstrakshnii MARSHAL
    202.131.232.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэр хороололоос 2015-05-18 08:24:34
    Халуун ус битгий хэл хүйтэн ч ус алга да . Бүтэн километрийн цаанаас ундныхаа усыг арай чүү зөөж байна. Битгий давар.
    183.177.97.25
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-05-18 08:21:10
    Haluun usgui bj bolnoo shinechleleel hurdan hii. aimag sumiin bid ter haluun usgui uchnuun 100 honog, jil boloodl bn shu de
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • ус халаах??? 2015-05-18 05:50:31
    Байрны мөнгөн дээр халуун усны мөнгө, мөн ус халаасны мөнгө гэж 2 тусдаа зүйл авч байна. Юуны зориулалттай ус халаасны мөнгө вэ тайлбарлаж өгөх хүн байна уу?
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-18 05:24:18
    Ер нь яагаад ард түмнээ басамжилсан шийдвэр гаргаад байнаа. Энэ халуун ус, зуслан ... Эрүүлээр боддог тоглогойтон байна уу?? Үүлэээ???
    112.72.13.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Чанга атга 2015-05-18 05:16:37
    Тарвагуудаа, халуун усны мөнгөө төлнө үү... хэ хэв Манайх бас удахгүй тасрах жагсаалтанд нь орчихжээ...
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-18 05:07:15
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2015-05-18 05:03:50
    Ene neeree uneheer hetsuu asuudal aa. Yag gadaa dulaarahaar haluun usaa taslaad.
    124.158.111.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Болж байна 2015-05-18 04:53:58
    Болж байна аа... Халуун устай бол орон сууцны иргэд усыг яг үнэгүй мэт хэрэглэдэг... Усанд орохдоо хэдэн зуун литрээр нь хэрэглэдэг... Тийм учраас зөв...
    202.131.249.198
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН 2015-05-18 04:04:22
    БОЛЬЁ ОО МАНАЙ120 МЯНГАТ ХАЛУУН УС БАЙХГҮЙ БАЙНА
    103.229.121.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2015-05-18 03:45:28
    jil bolgon zasdag ni utgagui! 1 hiihdee 20-30 jil gar hurehgui yum hiih heregteishd chadahgui bol chaddag boltoloo huleeldee. 1 , 2 jiliin nastai zugeer 1 ovol...
    36.2.140.124
    Мэдэгдсэн Хариулах
  • өбө 2015-05-18 03:37:21
    Шинэчлэлтийн ажлыг харахад магистраль шугамуудын дунджаар 25 хувиар диаметрийг нь нэмэх юм байна. Тэгээд хамаг зүлэг ногоо, зам талбайг эвдлэх юм байна.
    202.170.65.137
    Мэдэгдсэн Хариулах