Шударга шүүхийн өмнө Т.Цогт, Г.Маралмаа нар хүчин мөхөстөнө
Монголчуудын сэтгэлийн сэмэлж, өнөө хэр нь хөндүүрлүүлсээр байгаа нэгэн аймшигт хэрэг бол төрсөн эцэг болон хамтран амьдрагчийнх нь гарт харамсалтайгаар амиа алдсан дөрөвхөн настай охины үхэл юм.  Охиныг үхэлд хүргэсэн гэмт этгээдүүд өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан, шалгагдаж байгаа ч тэдний талаар бас л янз бүрийн мэдээлэл гарах боллоо.
 
Тодруулбал, өнгөрсөн сарын 30-ны өдөр Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн билээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд буюу пүрэв гарагт Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болох юм. Прокурорын газраас сэжигтэн Г.Маралмааг дөрвөн настай дагавар охин О-г онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсгээр буруутгажээ.
 
Мөн сэжигтэн Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийн амь нас аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн
улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар ялын дүгнэлт үйлджээ. Ямартай ч улсын яллагч Г.Маралмаад 20 жил, Т.Цогтод 5 жилийн хорих ялыг тус тус төлөвлөн шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
 
Тэгвэл тэдэнд төлөвлөж буй ялыг олон нийт ихээхэн эгдүүцэж цахим ертөнцөөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байна. Энэ хэрэг үйлдэгдсэн цагаасаа эхлэн олон нийтийн анхаарлын төвд орсон гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.Тиймээс ч шүүх хурлыг нээлттэй явуулахыг олон нийт санал болгож, уриалга хүртэл гаргасан.
 
Одоогоос  хэдэн жилийн өмнө буюу 2008- оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө охиноо Ө.Хэрлэнчимэг гэгч гэмт этгээдийн гарт онц хэрцгийгээр хөнөөлгөсөн Ц.Гончиг гуай талийгаач охины үхэлд буруутгагдаж буй сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хуралд өөрийн биеэр оролцохоор болсон байна. Учир нь түүний охиныг хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн нь  хуулийн томоохон албан тушаалтнууд байсан гэдгийг тухайн үед бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байсан. Тэгвэл төрсөн охиноо хөнөөсөн гэх  хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогтын ар гэрийнхэн ч мөн л хуулийн байгууллагад нэлээд дээгүүр албан тушаал хашдаг хүмүүс учир ийнхүү түүнд ял завших боломж олгож, ялынх нь зүйл ангийг хамгийн багаар өөрчиллөө хэмээх мэдээлэл гарч байсан. Тиймээс талийгаач охиных нь үхэлтэй ижилхэн , мөн охины талын хүмүүсийн сэтгэлийг засч, шүүх хуралд өөрийнхөө хяналтыг тавихаар Ц.Гончиг гуай ийнхүү оролцохоор болжээ.      
 
Хэдийгээр өнөөдөр сэжигтэн Т.Цогтын ар гэрийнхэн хуулийн байгууллагад нөлөө бүхий өндөр албан тушаал хашдаг ч гэсэн тэр шударга шүүхийн өмнө Г.Маралмаатай адилхан л зүйл ангиар шийтгэгдэх ёстой гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.
Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн сэжигтэн Т. Цогтын ах, эгч нь хуулийн байгууллагад нэлээн өндөр албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл гараад байгаа учраас хүний амийг бусниулсан энэхүү хэрцгий хэрэг, хэрэг биш болох магадлалтай гэж хардаж байсан таамаглал өнөөдөр биеллээ олох нь гэж хэлж болохоор байгаа юм.
 
Учир нь иймэрхүү хүчирхийлэлтэй холбоотой олон хэргийг хуулийн байгууллага яаж шийдэж байсан талаарх олон баримт байдаг учраас цагдаагийнхан ч энэ хэргийг яаж шийдэгдэх бол гэсэн битүүхэн зовнилтой байгаа юм. Ер нь ар тал томтой гэмт хэрэгтнүүд хэзээнээсээ л хэргийг хэрэг биш болгож, хамсаатан руугаа хэргээ чихдэг заль, мэх аль хэдийнэ өндөр авсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Тэгвэл яг энэ жишээг сэжигтэн Т.Цогт өөрийн биеэр үзүүлж хамтран амьдрагч Г.Маралмаадаа бүх хэргээ чихчихээд, наранд гарахаар улайрч байгаа аж.
 
Хэдийгээр улсын яллагч дээрх алуурчдад 5-20 жилийн ял төлөвлөсөн ч олон нийт аль хэдийн тэдэнд цаазын ял оноочихсон. Тиймдээ ч шүүx хурлыг нээлттэй явуулах уриалгыг гаргасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бяцхан охиноо жигшүүртэйгээр хөнөөсөн нэр бүхий хүмүүс шударга хуулийн гадна үлдэх ёсгүй" гэдгээ мэдэгдээд авсан учраас шүүх энэ хэрэгт ихээхэн анхааралтай хандах байх гэсэн хүлээлт бий болжээ.
 
Товчхондоо дөрөвхөн настай бяцхан охиноо бусдын гарын шүүс болгож нөгөө ертөнцөд илгээсэн Т.Цогтод монголын ард түмэн аль хэдийн цаазын ял оноочихоод байгаа. Хэрэг хийсэн бол түүнийхээ үйл лайг шударга шүүхийн өмнө хэнбугай ч хүлээх ёстой. Алуурчдад гишгэх газар үгүй гэдгийг олон нийт сануулсаар байгааг хэлэх байна. Тиймдээ ч олон нийтийн анхаарлын төвд орсон энэхүү хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийх уриалга өнөөдөр ч хүчтэй цуурайтсаар байгаа юм.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kherlenchimeg 2015-05-18 18:18:09
    aluurchun KHERLENCHIMEGyn uvuu aav BUDRAGCHAA prokuror busdad ih hatuu shiruun hun baisan. haramsaltai n uuriin ach zeegee hun shig hun bolgon humuujuulsengui
  • kkkk 2015-05-18 10:39:07
    naad 2 too adilhan yal ogoh heregtei shuu .buzar buzar doloon uuliin tsaaguur dald orj uhej dald orj uzeerei 2 aluurchaan
  • irgen 2015-05-18 10:18:24
    yg unen ah egcninh n zurgig n niitel hezeecn unen zob shidegdehgui ard tumen
  • зочин 2015-05-18 10:15:44
    Энэ 2-т ижилхэн зүйл анги өгөх ёстой. Харин нийлж бүлэглэн хүний амийг хөнөөсөн юм биш үү? Бүлэглэсэн гэдгээр яллах ёстой, ял нь нэмэгдэх ёстой биз дээ.
  • Иргэн Г.Х 2015-05-18 09:58:58
    Цаазын ял өгөөчээ. Тэр охиныг хөнөөгч бузар амьтан. Ах дүүс нь хууль хяналтынх байх хамаагүй. Хууль, шүүхийнхэн анхаарна уу.........
  • иргэн 2015-05-18 09:41:32
    Талийг ч охинд ЭНЭ ХОЕРООС өөр эмээ өвөө нагац авга хадам ах эгч гэдэг хүмүүс байгаагүйд харамсаж байна
  • irgen 2015-05-18 05:42:25
    Naiz ohinoo hunuusun huniig bugd l jigshij dahin dahin shinjilgee hiilgesen ch bas l baga yal avaa bz de. Erunhiilugch dugarch l bdag harin huch baihgui
  • иргэн 2015-05-18 02:45:15
    шүүх нэр зэрэг шудрага эсхээ харуулах цаг-бусад хүмүүс тэр цагдаа ах эгч нарын зурагийг нийтэл
  • irgen 2015-05-18 02:27:01
    Tsaaz uguxuus uur ylgyi.amid ybax erx bxgyu ter xumusig mash ix yzen ydaj bn
    27.123.214.101
    Мэдэгдсэн Хариулах