Гэр хорооллын иргэд тулгамдаж буй асуудлаар нь арга хэмжээ авахыг хүсэв
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн чиг үүргийг ханган ажилладаг ШӨХТГ-т иргэдээс хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ, цахилгаан  эрчим хүчний төлбөр тооцоо, үйлчилгээний чанартай холбоотой өргөдөл гомдол ихээр ирж байгаа тул нийслэлийн гэр хорооллуудад очиж нөхцөл байдалтай танилцах, судлах ажлыг эхлүүлжээ. 

Уулзалтын үеэр иргэд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг илүү боловсронгүй болгож ангилж ялгадаг болох, цахилгааны хэрэглээгээ хянаж чаддаггүй, мөнгө төлөх гэхээр заалт нь бичигддэггүй, ус тээвэрлэлт ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэх дээр шалгалт хийж өгөх гэх мэтээр өөрсдөд тулгамдаж байгаа асуудлуудынхаа талаар хэлэв. 

Харин ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан орон сууцны иргэдэд тулгамдаад байгаа СӨХ-ийн үйл ажиллагаан дээр хяналт шалгалт хийж дуусаж байгаа тухайгаа дурдаад гэр хорооллын айлуудад тулгарч байгаа асуудлууд болох хог тээвэрлэх, цуглуулах үйл ажиллагааны бодит нөхцөл байдал ямар байгаа, энэ үйл ажиллагааг эрхлэж байгаа аж ахуй эрхлэгчдийг ямар сонгон шалгаруулалтаар шалгаруулсан, иргэд хэрэглэгчдэд хэрхэн нийцэж байгаа эсэх, цахилгаан тоолуураа иргэд хэрэглэгчдэд хянаж байх эрхийг нь хангах, усан хангамжийн ариун цэвэр чанар хангаж байгаа эсэх дээр хяналт тавихаа мэдэгдэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.