Нарендра Модид Хонгор зүсмийн морь бэлэглэжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болжээ. Хүндэт зочид хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан болон ардын урлагийн тоглолт, уран нугаралтын  үзүүлбэр үзэж сонирхсон байна. 

Бэсрэг наадмын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид хонгор зүсмийн морь бэлэглэсэн аж. Харин Нарендра Моди тэрхүү моринд “Гантаг” гэсэн нэр өгчээ. Энэ нь бурхан багшийн унаа морины нэр гэж Энэтхэгийн ард түмэн хүндэлдэг юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-18 01:32:26
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!